УИХ-ын гишүүн Г.Уянга цахим хуудсандаа ийм мэдээлэл оруулжээ. Тэрээр "Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа.

Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө.

Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна.
Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан
Документ 1--- Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.
Эхний 1-р хуудсанд:
· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр --2007-12-11
· Бүртгэлийн хураамж--$67
· Өргөдлийн хураамж--$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар --$12986.51
· Нью Иорк мужийн үл хөдлөхийн татвар--$3646
Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333
" гэжээ.