Ардчиллын алтан хараацайнуудын нэг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Дарь Сүхбаатар саяхны нэгэн арга хэмжээнд оролцож индэр дээрээс үг хэлэхээсээ илүү сэтгүүлчдэд уурсав. Би өөрөө сэтгүүлч явсан, галын тэргүүн шугаманд гүйдэг сэтгүүлчид өнөөдөр яагаад диван дээр тухлаж байна, босч ажлаа хий хэмээн зандарсан.

Мах импекс компани олон улсын стандартыг нэвтрүүлж буй технологийн нээлтээ хийж байгааг нь хүндэлж байгаа ч гэсэн сэтгүүлчид аль ч өнцгөөс хаанаас ч ажлаа хийх эрхтэй, бас чадвартай хүмүүс гэтэл энд тэнд сандалд тухлан сууж байгааг тэрээр дургүйцэнгүй хэлжээ. Харин түүний энэ байдал тэр болгон хүмүүст таалагдаагүй бололтой.

Тэрээр 1999-ээд оны эхээр Утга зохиолын дугуйланд хэсэг нөхдийн хамт шүлэг найргийн хур буулгаж явсан нэгэн. Тиймээс хэвлэл мэдээлэлд илүү ойрхон санагдаж холбогдол өгч явдгийг нь нэг талаар үгүйсгэх аргагүй юм.

Д.Нэргүй