Aвлигатай тэмцэх газраас 244 албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын 1 дүгээр хавсралтын дагуу бэлтгэн тус газрын цахим хуудсанд өчигдөр байршуулсан.

Уг мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар автомашингүй хэмээн мэдэгджээ. Харин Ерөнхий сайд “Lexus-570”,  “Land romer-1” маркийн автомашинтай юм байна. УИХ-ын дарга хоёр орон суутай бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тус бүр нэг байртай гэжээ.

Ерөнхий сайд малгүй бол Ерөнхийлөгч адуу 25, үхэр 3, хонь 30, ямаа 14, УИХ-ын дарга 2 адуу, 50 хоньтой юм байна.

Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн билээ. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн юм.

Албан тушаалтнуудын ХОМ-ийн мэдүүлэгийн байдлыг энд дарж харна уу:

http://www.xacxom.iaac.mn/lenya/iaac/live/index/hom/hom2014.html