Монголын томоохон группийн нэг “Алтан Жолоо Групп”  нь 2013 оноос сүлжээ дэлгүүрийн хөгжлийг илэрхийлэх орчин үеийн өнгө төрх, загварыг бий болгосон шинэ стандартын сүлжээ супермаркет бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд хийгдэж буй ээлжит нэгэн бүтээн байгуулалт болох“САНСАР ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ” дэлгүүрийн шинэ салбарыг 2015 оны 4 сарын 19-ний өдөр Хан-Уул  дүүргийн 4-р хороонд нээлээ. Нээлтийн өдөр тус сүлжээ дэлгүүрийн үнэнч худалдан авагч, хэрэглэгчдийн төлөөлөл цуглаж нээлтэнд оролцсон нь тус хамт олны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнгээс гадна хэрэглэгчдийн хүсч байсан хүлээлтэнд бүрэн нийцсэн худалдааны төв нээгдсэнтэй холбоотой юм. Энэ салбар нь Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ дэлгүүрийн загвар супермаркет болж байгаагаараа онцлогтой.

 

Алтан Жолоо Группийн ерөнхий захирал В.Энхбаатар нээлтийн үеэр хэлэхдээ:

 

“Энэ салбар нээгдэсэнээр 100 гаруй ажлын байр шинээр бий болгож, ард түмэндээ шинэ орчин, шинэлэг үйлчилгээг санал болгож байгаа нь зах зээлийн хямралтай байгаа өнөөгийн нөхцөлд улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд Алтан жолоо группийн оруулж буй бодитой хувь нэмэр гэж хэлэхэд таатай байна” гээд бүтээн байгуулалтанд оролцсон байгууллага, хувь хүмүүс, хамт олондоо болон хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлээд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ. 

 

Үндэсний хэмээх тодотголтой “Алтан Жолоо Групп”-ийн зүгээс нээлтийн арга хэмжээг монгол түмний бахархал "Морин хуур"-ын аялгуугаар эхлүүлж, “Уртын дуу”-гаар үргэлжлүүлэн, шинэ залуу дуучдаар ая дууны мэндчилгээ дэвшүүлүүлсэн нь хуран цугларсан олны сэтгэлийг ихэд хөдөлгөж бахархах сэтгэл төрүүлсэн юм.

 

САНСАР ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ дэлгүүрийн шинэ салбар нь 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, орчин үеийн стандартад нийцсэн техник технологи, тохилог орчин, хурдан шуурхай үйлчилгээ, найрсаг харилцааг  хэрэглэгч үйлчлүүлэгчдээ өргөн барьж “Эрүүл, чанартай хүнс” уриан дор Хан-Уул дүүргийн иргэддээ ойртож байна.

 

 Тус супермаркет нь нээлтийн өдрөө тохиолдуулан эхний 7 хоног бүх барааг бөөний үнээр борлуулахаас гадна 10-50%-ийн онцгой хямдралтай, бэлэгтэй, амталгаатай худалдааг 14 хоногийн турш явуулж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна. Хүүхэд бүрийн дуртай, дэлхийн брэнд Харибо чихрийн хотхонтой болж, хотхоноороо зочилсон хүүхэд бүрт бэлэг өгөн, нүүрэн дээр нь хүссэн зургийг нь зурж өгсөн нь бяцхан худалдан авагчдыг тун ихээр баярлуулж байв. Мөн худалдан авалт хийсэн хүн бүрт харилцагч байгууллагуудтай хамтран бэлэг өгч байсан төдийгүй худалдааны зааландаа 0 төгрөгийн үнэтэй барааг байршуулж сонгон авсан азтай үйлчлүүлэгчиддээ бэлэг болгон өгч байсанд нь үйлчлүүлэгчид талархалтай хандаж байлаа. 

 

Нээлтийн өдрийн бас нэгэн бэлэг нь Азтай Худалдан авагчийг тодруулах сугалаат худалдаа байсан юм. Нээлтийн өдөр нийт 34 азтан тодруулсан ба худалдан авсан үнийн дүнтэй тэнцэх дүнд бараа бүтээгдэхүүн сонгон үнэгүй авах эрхийн бичгээр шагнасан юм. Энэхүү сугалаат худалдаа нь нэг сарын турш ням гараг бүр зохион байгуулагдах юм байна.

 

Танд гэр бүлээрээ амралт зугаалга, аялалд явахдаа түгжрэлгүй замаар зорчин, автомашины зогсоолд санаа зоволгүй,  бараа бүтээгдэхүүний өргөн сонголттой, чанартай төдийгүй таатай үнэ бүхий супермаркетаас хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг яармаг дахь Сансар Супермаркетбий болгожээ.

 

2014 оны 11 сард САНСАР сүлжээ дэлгүүр нь содон хороололд шинэ салбараа нээж 70 гаруй ажлын байр шинээр бий болгож байсан энэ хамт олон удалгүй дахин 100 гаруй ажлын байр шинээр бий болгож байгаа нь менежментийн оновчтой бодлого хэрэгжүүлж, хамтын хүчээр “Амжилтын жолоо”-оо атгалцаж яваагийн илрэл юм.