Г.Тэмүүлэн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээс татгалзжээ
2015/04/20
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрээр ийм шийдвэр гаргах болсон учир шалтгаанаа "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан байна. Тиймдээ ч тэрээр тус ордтой холбоотой одоо үргэлжилж буй яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа аж.
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн хэлэхдээ "2010 онд анхлан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид найман төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын тал хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн. Нөгөө тал санхүүжилтийг бүрдүүлэх, өөрсдийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилж менежментийг сайн ажиллуулах үүрэг хүлээсэн. Ингэж хоёр тал хүртэх үр ашгаа баталгаажуулсан хэрэг. Цаашдын яриа хэлэлцээ энэ л зарчимд суурилах ёстой. Яах гэж бид тогтвортой орчин бүрдүүлсэн юм бэ гэвэл үр өгөөжөө баталгаажуулах л гэж тэр. Хоёр талын хүртэх үр өгөөж буурах юм бол түүнийгээ нөхөх хувилбар, шийдэл, гарцыг олох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтай хийх одоогийн болон ирээдүйн аливаа хэлэлцээг манай талаас үр өгөөжөө нэрлэсэн үнэ цэнээр 53 хувийг баталгаажуулж байж эцэслэх ёстой. Мөн тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан" гэжээ.
Мөн тэрээр энэ асуудлаар нэмж хэлэхдээ "Олон нийт “Оюутолгой”-г татварын хэдэн долларын маргаан, эсвэл анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтээс үүдэн Монголын тал гацаагаад байна гэж харж, шүүмжилж байгаа. Үнэндээ бол түүнээс илүү том эрх ашгаа хамгаалж үлдэх гэж л бид өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Татварын маргаан, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шийдчихэд л “Оюутолгой”-н асуудал шийдэгдэх байсан бол аль хэдийнэ явчих байсан. Гэтэл нөгөө тал маань түүнээс илүү зүйл хүсэж, өөрсдийнхөө алдааг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг шахаж байгаа болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн хэрэг" гэжээ.
Ийм учраас л Г.Тэмүүлэн ТУЗ-ийн гишүүнээс татгалзсан юм байна.
8924-2320
Ц.Болор-Эрдэнэ · 2015/12/27
Залуу хүн зөв сайн .Канадууд Монголын талыг дан ашиггүй дан өөрсдийн ашиггаа харан шийдвэр гаргадаг.Тийм учраас тэднийг дагаагүйн дээр ,ч Монголын ашиг сонирхолыг барьж байдгийг нь байнга дэмжинэ.Амжилт
Г.Батнасан · 2015/04/21
Үгүй бас мундаг шудрага эрээ. Бүр инээд хүргэчихлээ байна.
Зочин · 2015/04/21
gulchgii tsarailsan iim m********r duurlee oron toonii bugluus tsarailsan ***
өндөр болгох нууц · 2015/04/21
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮
Зочин · 2015/04/21
Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь нэмэгддэг болоод бнадаа дүү минь 10% тийм ч сайн ашигтай зүйл бишдээ ирээдүйд дарамтлуулах хэмжээ, төлөх мөнгө чинь л нэмэгдээд бгаа юмшүүдээ