Төрийн халаа, сэлгээ Үндэсний аюулгүй байдалд аюул учруулахаар болжээ
2015/04/22
Төрийн албанд тогтолцооны гажиг үүсээд олон жилийг ардаа үдэж буй бөгөөд энэ байдал сүүлийн хэдэн жил арай л хэтэрсэн. Хэтрээд байна гэдгийг амтай болгон ярьж хэлж, бичдэг боловч, асуудыг шийдвэрлэж, арга хэмжээ авч, цэгцэд нь оруулж байгаа нь нэгээхэн ч үгүй.
УИХ-ын гишүүн “Төрийн албаны зөвлөл Төрийн албаны халаа сэлгээ, тогтворгүй чадамжгүй байдал нь Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрсэн” гэх дүгнэлтийг хийсэн тухай жиргэсэн байдаг.
Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулга хийсний дараа гишүүдийн ихэнх нь албаны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг далимдуулан төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог, Төрийн албаны зөвлөл хараат бусаар ажиллах чадамжгүй болсон зэрэгт шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр цогцоор нь авч үзэж өөрчлөх асуудлыг яаралтай шийдэх, энэ үндсэн Төрийн албаны зөвлөлийн статусыг эргэн харж үйл ажиллагаагаа бие дааж хараат бусаар явуулах, төрийн алба нь улс төрөөс ангид, тогтвортой, мэргэшсэн, залгамж чанартай байх нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн шинэ зохицуулалт хийх хэрэгтэйг үг хэлсэн гишүүд онцолж байв.
Тиймээс Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийхтэй холбогдсон санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Баярцогт, Л.Цог, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.
Ямартай ч төр засгийн зүгээс төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байдалд анхаарал хандуулж эхэллээ. Энэ төрийн төрийн албаны гажиг тогтолцоог хэвийн байдалд нь оруулахад нэгэн алхам болж байгаа юм.
Төрийн албаны зөвлөл нь 2014 онд нийтдээ 37 удаа хуралдаж, 170 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэсний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр нийслэл болон 11 аймаг, 13 яамны нийт 25 салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, бүсчилсэн хэлэлцүүлэг, сургалт семинарыг 20 гаруй удаа зохион байгуулж, салбар зөвлөлийн ажилтнууд, төрийн албан хаагчдад мэргэшил, арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.
Тайлангаас үзэхэд тус зөвлөл 2014 онд нийт төрийн захиргааны 20 байгууллагын удирдах ажилтны 40 ажлын байранд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах захиалгыг хүлээн авч гүйцэтгэсний зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалын 1997 /давхардсан тоогоор/ сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарлан 13618 иргэнийг бүртгэснээс 3475 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Энэ хугацаанд тус зөвлөлд төрийн албан хаагчдаас 512 өргөдөл, гомдол ирүүлсний 116 нь хууль бусаар халагдсан, бусад нь нөөцийн болон мэргэжлийн шалгалттай, 62 нь ёс зүйн асуудалтай холбоотой байсныг тухай бүрт нь хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой 347 асуудлыг салбар зөвлөлөөр хэлэлцүүлж 15 хувьд нь сахилгын, 85 хувьд нь бусад шийтгэл оногдуулсан байна.
Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны эцсийн байдлаар гаргасан судалгаагаар манай улсад 183600 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд төрийн албан хаагчдын тоо өмнөх оныхоос 14 мянгаар нэмэгджээ.
Харин энэ оны эхнээс төрийн алба данхар бүтэцтэй, ажил үүргийн хувьд давхардсан тохиолдол нэлээдгүй байгаа учраас цомхотгол явуулна гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн билээ. Ямартай ч төрийн албан хаагчдын халаа сэлгээний асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэх дүгнэлт гарсан урчаас хаана хаанаа анхаарч, тодорхой арга хэмжээ авна гэдэгт найдъя.
Ц.Амундарь
Зочин · 2015/04/23
Төрийн албанд намын шахааны буюу ойр дотных нь мөн сонгуулийн сурталчилгаанд оролцсон туслах ёстой гэх мэт маш олон хүмүүс шургалаад хийж бүтээсэн олигтой ажилгүй төрийн албаны орон тоог хиймэлээр өсгөсөн олон хүмүүс байна,
Зочин · 2015/04/23
Төр албаны зөвлөл ажиллаж чадахгүй байгааг ард түмэн мэдэж байгаа. Төрийн биш төрлийн алба болсон шүү дээ. З үг зөв бичиж чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг дахин шалгаачээ. Тест бөглөж шалгалт өгөх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Гараар нь бичүүлж авбал дээр юм шиг. Монгол үгээ зөв бичиж сураагүй байж дарга болох гэж зүтгээд байх юм
Зочин · 2015/04/23
Òºðèéí àëáàíä íàìûí øàõààíû áóþó îéð äîòíûõ íü ìºí ñîíãóóëèéí ñóðòàë÷èëãààíä îðîëöñîí òóñëàõ ¸ñòîé ãýõ ìýò ìàø îëîí õ¿ì¿¿ñ øóðãàëààä õèéæ á¿òýýñýí îëèãòîé àæèëã¿é òºðèéí àëáàíû îðîí òîîã õèéìýëýýð ºñãºñºí îëîí õ¿ì¿¿ñ áàéíà,Èéìä ÿàìä àãåíòëàãóóäûí îðîí òîîã òîäîðõîé ñòàòèñòèê òîîöîî ãàðãàæ îðîí òîîã íü áàòàëæ ºíäºð øàëãóóðààð øàëãàæ òîìèëæ áîëîìæèéí öàëèíòàé áîëãîõ õýðýãòýé,Õàðèóöëàãûã ÷ ìºí õàòóó òàâüæ ñîíãóóëèéí øóóðãàíä õàëæ ñîëüäîãã¿é òîãòâîð ñóóðüøèëòàé àæèëëàõ áîëîìæîîð õàíãàõ õýðýãòýé,Åð íü àëèâàà ÿàì àãóíòëàãèéã ãàçàð õýëòñ¿¿äèéã ìýðãýæèëèéí õ¿ì¿¿ñýýð óäèðäóóëæ òýäýíòýé èõ õóðàë çàñãèéí ãàçàð íü õàðèóöëàãà òîîöîõ íü ç¿éòýé þì øèã, Îëîí õ¿í îðîí òîîíû öîìîãòãîëä îðîõ áîëîâ÷ ýíý íü íýãë óäàà õèéãäýõ àæèë áºãººä òºñºâò ÷ õýìíýëò ãàð÷ àæèëûí á¿òýýìæ ÷ ºíäºðñºæ òºðèéí àëáàí õààã÷èäûí õàðèóöëàãà ÷ äýýðäýíý,Ýíýõ¿¿ óëñ òºðèéí òîìèëãîî ãàðãàñàí øèéäâýð õàð¿¿ë ìàðãààí ø¿¿õ óëñ òºðæèëòººñ àðä ò¿ìýí ¿íýõýýð çàëõàæ áàéãààã îéëãîîñîé ãýæ õ¿ñíý,Óðä íü àæèëëàæ áîëîîä áàéñàí îðîí òîîã ýíýõ¿¿ óëñ òºð÷èä îðîëöñîíîîð õýä äàõèí íýìýãä¿¿ëñýíýýð àæèë öàëãàðäàæ õèé õîîñîí õýð¿¿ë òýìöýë ìýðãààí ìýòãýëöýýí íàì÷èðõàëò áèé áîëæ òºðèéí àëáàí õààã÷èä íü îëîí íàìóóäûí õèéö¿¿ä áîëæ õóâèðñàí,Ãýõäýý èõýíõ íü øóäðàãà àëáàí õààã÷èä áàéãàà ãýõýä ýðãýëçýõã¿é áàéíà,