Д.Дорлигжавын тушаалаар дарга нарын томилгоо, бүтцийн өөрчлөлтүүд хийгдэж эхэллээ
2015/05/05
Тэгвэл өчигдөр тэднийг орны хүмүүсийг нь томилжээ. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх ЦЕГ-ын дэд дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга боллоо. Харин Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан ЦЕГ-ын боловсон хүчний нөөцөд очоод байсан хурандаа Ж.Буянбатыг томилжээ. Тэднийг өчигдөр орой ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт ЦЕГ болон түүний харьяа газар, хэлтэс удирдлагуудад танилцуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Эдгээр алба хаагчдыг энэ сарын 9-нд алба хаагчдад танилцуулаад томилох нь.
Цаашлаад сайд Д.Дорлигжавын тушаалаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг салгаж, Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах газрыг буцаан байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүнчлэн Замын цагдаагийн газрыг Тээврийн цагдаагийн газрийн бүрэлдэхүүн болгох сурагтай.
Ийн аль ч сайдын үед хэлбэлзэж явах болсон Замын цагдаагийн газрын бүтэц дахин өөрчлөгдөх нь. Шинэ сайд Д.Дорлигжав экс сайд Х.Тэмүүжингийн хийсэн ажлыг баллуурдаж, шинэчлэхийг нь шинэчилж, буцаахыг нь буцааж байгаа энэ үед хууль хүчний байгууллагын томилогоо хууль хэрхэн өөрчлөгдөж ч мэдэхээр байгаа юм.
Зочин · 2015/05/05
Тойргоосоо сонгогдож үзээгүй энэ ********ыг дахиж улс төрд оруулахгүйгээр хөөж явуулах хэрэгтэй
Зочин · 2015/05/05
АН-ын ЗАВХАРАЛ гэж энэ дээ. Цагдаа хүчний байгуул**********р арай дэндүү тоглох юмдаа.
Зочин · 2015/05/05
АН-ын ЗАВХАРАЛ гэж энэ дээ. Цагдаа хүчний байгуул**********р арай дэндүү тоглох юмдаа.