Архивын лавлагааг “дүүргийн нэг цэг”-ээс авдаг болно
2015/05/14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ”, Дүүргийн архивын үлгэрчилсэн дүрэмд “..... үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, байгууллага иргэдэд цаас болон цахим баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ...” зорилтын хүрээнд архивын лавлагаа мэдээллийг шинэ шатанд гаргах, үйлчилгээг олон цэгээс авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байна.
Уг үйлчилгээний онцлог нь нийслэлийн иргэн оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандаж тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргааны байгууллага, өмчит болон өмчийн оролцоотой газар, аж ахуйн нэгж байгууллагын 1965-2014 оны архивын баримтаас лавлагаа хуулбар авах, бусад төрлийн баримтанд архивын лавлагааны захиалга өгөх бүрэн боломжтой юм.
Төрийн архивын нэгдсэн програмаас лавлагаа хуулбар, захиалга хүлээн авах, шийдвэрлэх зэрэг ажлыг байгууллага, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээрСүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас“Нэг цонх”-ны үйлчилгээгээр2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэнолгохоор зохион байгуулан ажиллаж байна.
Иймд дүүргийн нэг цонхны үйлчилгээний архивын лавлагаа мэдээллээс иргэн та хүссэн мэдээллээ авч, үйлчлүүлнэ үү.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР