Н.Номтойбаяр гишүүн өөрийн гараараа улс төрийн карераа “дуусгажээ”
2015/05/28
Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагаар дамжин улс төрд хөл тавьсан олон хүмүүс бий. Ингэхдээ тэд ЮНЕСКО, Социнтерн тэргүүтэй олон улсын байгууллагаас гаргасан 35 хүртэлх насны залуучууд эвлэлдэн нэгдсэн байх журмыг зөрчсөн удаа үгүй. Өөрөөр хэлбэл манай улсын хувьд 35 хүртэлх насыг залуучуудын нас гэж ойлгож ирсэн уламжлалтай.
Түүнчлэн дэлхийн ихэнх улс орнууд залуучуудын байгууллагын насны дээд хязгаарыг 35 ба түүнээс доош байхаар тогтоосон байдаг. Тухайлбал, Өмнөд Африкийн БНУ 15-35 насыг, Ирланд улс, 31 хүртэлх насыг, Англи улс 15-26 хүртэлх насыг тус тус “залуучууд” гэх ангилалд хамааруулдаг байна.
Гэтэл саянаас залуучуудын байгууллагын 35 гэх насны байдлыг 40 хүргэх гэсэн санал, оролдлогыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргах болжээ. Харамсалтай нь энэ санаачлагын цаана түүний өөрийнх нь улс төрийн карераа ахиулах, НАМЗХ-ны нэрээр намын жагсаалтаар орж УИХ-ын зөөлөн сэнтийд суух гэсэн “увайгүй” санаа нуугдаж байгааг шүүмжлэх хүмүүс олон байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэх энэ эрхэм өөрөө НАМЗХ-оор дамжин УИХ-ын гишүүн болохын тулд 70 мянган гишүүнтэй, олон жилийн түүхтэй НАМЗХ-ны дүрэм журмыг уландаа гишгэж, энэ байгууллагыг “доромжлон”, тус байгууллагад хамрагддаг залуучуудын насны дээд хязгаарыг 40 нас болгохоор “улайран” зүтгэж байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, МАН-ын Нарийн бичгийн дарга, улс төр судалын доктор /Ph.D/ Т.Гантулга, МАН-ын зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нарын хүмүүс эрс хатуу үгээр эсэргүүцжээ.
НАМЗХ-ны одоогийн дүрмээр 35 настай залуу тус холбооны удирдлагын аль нэг албан тушаалтнаар сонгогдож 4 жил буюу 39 нас хүртлээ ажиллаж болдог байсан бол энэ насны хязгаарын 40 болгосноор 40 настай хүн НАМЗХ-ны аль нэг удирдах албан тушаалд сонгогдоод 44 нас хүртлээ ажиллах болж байгаа юм. 40-44 настай хүнийг бид залуу хүн гээд залуучуудынхаа байгууллагыг удирдуулах нь байж болох зөв хэрэг гэж үү?
Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний НАМЗХ-ны гишүүний насын 40 болгохоор “зүтгээд” байгаагийн цаад шалтгаан нь тэрээр НАМЗХ-ны Ерөнхийлөгч болсноор сонгуулиар МАН-ын жагсаалтын эхний 10-д багтаж сонгогдох, дараа нь үргэлжлүүлэн 40-44 нас хүртлээ тус холбооны Удирдлагад өөрийн нөлөөгөө тогтоох гэсэн хувиа бодсон бодол ажээ.
Тэрээр НАМЗХ-ны 35 насыг 40 болгох асуудлыг хөндсөнөөрөө улс төрийн карертаа эерэг үр дагавар авчрах гэсэн биш харин эсрэгээрээ байж, түүний улс төрийн карер энд хүрээд өндөрлөх болж байна. МАН болон намынхаа журмын нөхдийн итгэл үнэмшил, эв нэгдэл, үзэл бодлоос илүүтэй хувийн ашиг сонирхолоо дээгүүрд тавьж, НАМЗХ гэх байгууллагыг хувийн ашиг сонирхолдоо ашиглах гэсэн Н.Номтойбаярын энэ хандлага нь НАМЗХ-ны 70 мянган гишүүний дургүйцлийг төрүүлж, улмаар түүнийг МАН, НАМЗХ дотор дэмжих хүнгүй болж байгаа юм билээ. Ийнхүү эрхэм гишүүн дэмий зүйлээр “оролдож” байж, өөрийнхөө улс төрийн карерийг “өөрийн гараар” дуусгажээ.
Ц.Мөнх
Зочин · 2015/06/02
yavj baigaad chin bayar hurgeye, huvia bodson amisgaa ****aad ogoorei
Зочин · 2015/05/28
boljdee.****wal taarna.