Хэдхэн хоногийн дараа тохиох "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” хэмээх нэгэн гайхалтай арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар "Miss Wold Mongolia 2014"-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг ажиллаж байгаа ажээ.

    Нийслэлийн 9-н дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж тэдэнд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр, ээжүүд хүүхэд багачуудын дундах хөгжилтэй тэмцээн уралдааныг зохиож нэгэн өдрийг гайхалтай өнгөрүүлэх юм. 

Тус арга хэмжээ 5 дугаар сарын 30-ны өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-нд 10:00-21:00 цагийн хооронд болох юм.

       “Монгол ээжийн баяр”-ын ерөнхий зохион байгуулагчаар "Монголын урлагийн залуучуудын холбоо" ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар "Маамуу" ундаа, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ажиллажээ. Мөн ивээн тэтгэгчээр "Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо", "Hasaji" бренд, "Миракл" эмнэлэг ажиллаж байгаа юм. 

     Дэмжигч байгууллагаар "Монголын үндэсний цирк", "Andra model" агентлаг, "Missha" брэнд, "Portal" энтертаймент, "Ирмүүн агентлаг", "Proline" фото студи, "Алтангэрэл" сан, "Ганаа майхан" ХХК, "Мистер Пицца", "Five management", "Family life" сэтгүүл зэрэг байгууллагууд ажиллаж байна. Ийнхүү эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсган байдаг гоо үзэсгэлэнт мисс бүсгүйчүүдийн хэрэгжүүлж буй "Монгол ээж" төслийн нээлтийн арга хэмжээ болох “Монгол ээжийн баяр”-т та бүхнийг нэгдэхийг уриалж байна. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...