Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг “оймсдож” магадгүй
2015/05/29
Эрдэнэс Тавантолгойн захирал асан Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, өмнөх Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээрх “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн асуудлаас болж АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж, тэр ч бүү хэл Ганц худагт хорьж байсан билээ. Гэвч түүний эрүүл мэндийн байдал муудсан тул гадуур батлан даалтад гарган байцааж эхэлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Германд курст сууж байсан гэх Г.Дэнзэн Монголд ирснээр түүнийг АТГ-аас баривчлан хорьж, орон байрыг нь нэгжиж, үзлэг хийсэн билээ. Харин түүний өмгөөлөгч Д.Содномдорж нь АТГ-т халамцуухан морилж бөөн хэл ам тарьсан тул тэндхийн ажилтнууд түүнийг харьяа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр завдахад тэрбээр тэндээс гарч зугтсан гэдэг. Одоогоор Монголын өмгөөлөгчдийн холбооноос ёс зүйн алдаа гаргасан Д.Содномдоржийн өмгөөлөх эрхийг нь хасах эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Ямартай ч өөрийгөө буруугүй хэмээн даналзаж байсан Г.Дэнзэн одоогоор 14 хоногийн хугацаатай 461 дүгээр хорих ангид саатуулагджээ.
Энэ бүх асуудлыг нарийн судлаж үзвэл Ерөнхий сайд асаны ахлах зөвлөх Л.Гансүхийг тухайн үед Засгийн газрыг огцруулахын тулд золиосонд гаргасан шиг Н.Алтанхуягийн бүхий л гарын дор ажиллаж байсан хүмүүсийг хорьж шалгах үүргийг хэн нэгэн эрх мэдэлтэн дээрээс өгсөн бололтой. Энэ нь үнэн бол Г.Дэнзэнгээр уг асуудал дуусахгүй юм.
Харин ч түүний цаадах толгойлогчийг барьж авч, хорьж шалгах, улмаар улс төрийн үхдэл болгох зорилгыг нам нэгтнүүд нь зохион байгуулж байж мэдэхээр байна.
Учир нь, АН-ын эрхийг гартаа атгасан УИХ-ын дарга З.Энхболдын хувьд түүний гол дайснууд нь бол ҮЗХ-д олон суудалтай Н.Алтанхуягийн удирддаг “Алтан гадас” фракци юм. Тиймээс Н.Алтанхуягийг МАХН-ын дарга Н.Энхбаяр шиг “оймсдож”, хүчээр хэрэг тулгаж магадгүй ажээ.
зочин · 2015/05/30
Хүчиндүүлэн шалгуулах хууль бус үйлдэл хийсэн л бол шалгах л хэрэгтэй шүү дээ.Шалгах үүрэг бүхий байгууллага байгаа юм чинь үүргээ шудрагаар гүйцэтгэх хэрэгтэй.
Зочин · 2015/05/30
Том албан ту******л хашиж байсан нөхдүүд шалгуулах болохоор л эрүүл мэнд нь ******даж байдаг ямар сонин юм бэ!!! Бие ******тай гаруудыг төрийн өндөр албан ту******лд сонгож авдаг болчихсон юм уу хаа****** юм. Ингэж харахаар дээгүүр дандаа эрүүл бус нөхдүүд эрүүл бус шийдвэр гаргаад явж байгаа юм байна л даа. На******д гишүүдээ эмчийн үзлэгт оруулахгүй бол ********ан өвчтэй нөхдүүд төрийн ажил хийгээд байна.
Зочин · 2015/05/29
МАН, АН, МАХН ыг төрд ойртуулж болохгүй.
Зочин · 2015/05/29
http://MyReferralPay.com/index.php?ref=35698 orlogoo nemegduuleerei
Үнэн гэж байдаг бол · 2015/05/29
Үнэхээр үнэн гэж байдаг бол Алтанхуяг гэж энэ хүн гарцаагүй шоронд орох ёстой. Энэ хүн бол улс төрийг хувийн амьдрал, ойр тойрныхоо хүмүүсийг улсын мөнгөөр, улсын хөрөнгөөр жаалуулах явдал гэж баттай итгэчихсэн хүн. Тийм учраас амьдрал нь дандаа арын хаалга, танил тал, хуйвалдаан, хор найруулах гэх мэт үзэгдлээр дүүрэн. Хувь хүнийхээ хувьд хүн ******тай учраас 20 гаран жил ханилсан авгай хүүхдээ хаяад Солонгос явсан хүний залуу эхнэрийг аваад суучихаж байгаа юм. За энэ хувийн амьдрал ч яахав. Улсад, ард түмэнд учруулсан хохирол нь үнэхээр аймаар. Дандаа ойр дотныхоо хүнийг мөнгөний ажил дээр тавьж түүгээрээ дамжуулж улсын мөнгө иднэ. Анх хэрэгт орсон ойрын хүн нь Төрийн сангийн захирал байгаад мөнгөний хэргээр шоронд орсон Пүрэвсүрэн гэгч нөхөр бий. Энэ нөхөр бол шавь нь байсан хүн. Мөн намд нь нь гарынх хүн байсан Хүрэлсүх гэгч нөхөр Алтанхуягийн ачаар Цэвэр агаар сангийн захирал болоод мөн мөнгө идээд шоронд орсон. Дараа нь Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөх нь байсан Гансүх гэгч нөхөр нүүрсний хөтөлбөрөөс мөнгө идээд одоо шалгагдаж байгаа. Энэ үеэс Алтанхуяг хүнээр хийлгэсэн хэргийн гогцоо өөр рүү нь дөхөж буйг мэдээд сандарч эхэлсэн. Тэгээд АТГ руу дайрч энэ газар ажил хийлгэхгүй байна хэмээн улигладаг болсон, ажил хийж буй дүр үзүүлж өрөвдүүлэх, өмөөрүүлэх тактик хэрэглэж эхэлсэн. Дараа нь энэ хүргэн Дэнзэнгийн хэрэг гарч ирсэн. Хэрэвээ Алатнхуягийн дор ойр ажиллаж байсан дотных нь хүн мөн бол мөнгө идээгүй байх аргагүй. Бас төрмөн охин Алтанзаяа нь Сангийн яаманд байхдаа бас л мөнгөний хэрэгт ороод олон хүүхэдтэй энэ тэр гээд хэвлэлээр унижгнааад байсныг санаж байна. Алатнхуягийг гарын хүмүүс болох хүмүүс бүгд шахуу ямар ч боловсролгүй дандаа арын хаалгаар явж байдаг сумоч Батбаяр, өвгөн Ламбаа нарын хүмүүс байдаг. Стаитсикийн газрын дарга байгаад бас бөөн хэл аманд ороод байсан нөхөр ч бас Алтанхуягийн хармааны хүн.Ер нь Алтанхуяг өөрөө амьдралын талаар арын хаалга, хөрөнгө мөнгө, танил тал, арг******** гэх мэт асар буруу төсөөлөлтэй учраас ойр дотны хүмүүсээ дандаа хэрэгт оруулдаг. Алтанхуягийн удирддаг байсан "Алтангадас"-ыг МАХН-тай сээтэгнэдэг утгаар нь "Алтан гудас", дандаа мөнгөний **************** хүмүүсийг цуглуулсан утгаар нь "Алтан гэдэс" гэх мэтээр нэрлэж байсан. Яг л Алтанхуягийн нүүр царайг харуулсан тодорхойлолтууд даа. Ийм бэртэгчин хүмүүсийн ганц чаддаг анхаардаг юм нь бэлгийн амьдрал. Ямартаа энэ нөхөр 60 хзрч байж нөгөө залуу эхнэрээсээ охин төрүүлчих вээдээ. За энэ ч яахав, хувь хүний хэрэг рүү орчихлоо, уучлаарай. Гол нь улсад асар их хохирол учруулсан учраас заавал хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг заавал хүлээлгэх ёстой. Хуулиараа заавал шоронд орох ёстой. Хамсаатан садан, ойр дотныхонтойгоо идсэн шамшигдуулсан мөнгөний тоог сонсвол жирийн иргэд бол ухаан алдана. Лав итгэхгүй биз. Үнэхээр ******хай хүн дээ, энэ Алатанхуяг.
******бар · 2015/05/29
АН арай ч тэгэж тэнэгдэхгүй байлгүй дээ. Ингэж гэдсэндээ хөлөө жийлцвэл 2000 оны сонгуулийн үр дүн давтагдана. Юун Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгаа ч бүгдийг нь алдаж магадгүй. Сонгууль хаяанд ирчихлээ. Одоо л хэл амаа ололцохгүй бол оройтох л байх шүү.
Зочин · 2015/05/29
2016 оны сонгуулиар АН мөн МАН ,МАХН-аас бусад нам мөн хувь хүмүүсийг их хуралд сонгож төрөө цэвэрлэцгээе сонгогчдоо