Эмэгтэй хүнийг хайрлах гэж гэр бүл болдог юм эрчүүдээ.
2015/05/29
Би нөхөртэйгөө суугаад таван жил болж байна.Охин минь 4 настай Би яг одоо салах шийдвэр гаргасан.Хүний амьдрал үнэхээр сонин. Анх нэг нэгнээ хайрлаж байсан шиг яагаад үүрд тэр хайраараа хайрлаж болдоггүй юм бол Одоо надад тэр үеийн үерхэдэг байсан дурсамж л сайхан санагддаг.
Эмэгтэй хүн жирэмсэн болоход эрэгтэй хүний мөн чанар танигддаг л юм байна. Анх би оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж байсан нөхөр минь архи уудаг уухаараа заримдаа эвгүй ёс суртахуунгүй зан гаргана. Жирэмсэн болчихсон болохоор тэвчээд амьдрахаас өөр аргагүй болсон нөхөр минь найз нөхөдтөйгөө ууж идэх нь ихсээд гэртэй согтуу ирдэг болсон хэд хоногоор гэртээ ирэхгүй гадуур хүүхэн шуухантай орооцолдоод явдаг сурагтай болсон. Хаяа гэртээ ганцаараа хоносон үедээ орондоо нулимстай хононо.
Удалгүй нөхөр минь хотод амьдрах үнэхээр хэцүү байрны түрээсийн мөнгөнөөс эхлээд, хөдөө аав ээж дээрээ амьдрая гэлээ. Би ч хөдөө амьдрахгүй гэдэг байсан хүн энэ хүн аав, ээждээрээ байвал архи уухгүй байж магад гээд хөдөө ирсэн хөдөө бид аав ээжтэй нь айлын гэр гуйгаад амьдрахаар болсон нөхөр минь хэд хоног гэртээ амраад дөрөв тав хоногоор архи уугаад явдаг зангаа сумандаа ирсэн ч хаяхгүй байлаа. Одоо бид хоёр давхар байшин, машинтай би төсвийн газарт ажил хийдэг. Гэхдээ би ийм амьдралаар амьдармааргүй байна бидний амьдрал нэг л утгагүй баяр ёслол болохноор нөхөр минь согтуу, гэртээ байдаггүй, хэд хэдэн удаа эд зүйлтэй харьцаж байгаа юм шиг хоолоо боон толгой тархи руу өшиглөн үснээс чирэн гэр лүү нь алаад явуулчихая гээд зэрлэг хүн шиг хэрцгий харьцдаг болсон эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнд гар хүрвэл тэр зангаа тавьдаггүй юм шиг байна, ядуу гудамжны хүн суманд авчирч ажил төрөлд оруулаад давраачихлаа гээд элдвээр доромжилдог болсон хадам аав, ээж ийм утгагүй амьдрал гэж байдаггүй юм, зорилгоо өөрчлөхгүй архиа уухаар явчихлаа, хэзээ ирж агсан тавих бол доо гэж, бид бүгд сэтгэлийн зовиуртай өдрийг өнгөрүүлдэг болсон сүүлд нөхөр минь гэртэй агсан тавьж надад гар хүрснээс хойш нөхрөөсөө тусдаа айлд хоёр сар гаран амьдарч үзлээ одоо ингээд бодоход таван жил болоход энэ хүнийг уучлах нэг ч сайхан дурсамж байхгүй.
Энэ хүн архи уухгүй бол үнэхээр ухаантай гэхдээ би энэ хүний архидалтай амьдралыг өөрчилж чадахгүй юм байна эмэгтэй хүнийг хайрлана гэж гэртээ авчирчихаад эд зүйл шиг эмхлээд зовоогоод байвал эмэгтэй хүн яваад өгдөг юм шүү гэдгийг л ойлгуулмаар байна. Дараагийн амьдралдаа ойлгоно байхаа архиа биш гэр бүлээ нэгд тавьдаг болно байхаа гэж би бодож байна. Ахин ийм хар дарсан утгагүй амьдарлаар амьдармааргүй байна шийдсэн шийдвэрээрээ салаад явмаар байна. Зарим нэг хүнээс энэ айлын амьдралыг чи балалаадаа гэдэг үгийг сонсоод ч, өөрийгөө зэмлээд ч, энэ хүнийг үнэхээр уйчилж чадахгүй байна. Бид хоёрт баталгаа энэ тэр асуудал байхгүй салахад амархан, охин минь яах бол охиноо 18 нас хүртэл нь өсгөнө өгөхгүй гээд байна зарим нэг хүмүүс энэ бүтэхгүй хүнд үлдээгээд хэрэггүй гээд.
Би бол охиноо хэсэг хугацаанд айлд авч явж үзсэн хүүхэд гэртээ очмоор байна, ээжээ бид айлд байгаа тэ, намайг гэрлүү минь хүргэж өг бий өвөө эмээгээ санаж байна гээд үнэхээр хэцүү байдаг юм байна миний бодлоор би өөрөө жаахан байхдаа хамаатан садныдаа амьдарч үзсэн өөрөө тийм амьдарлаар амьдарч үзсэн болохоор охиноо гэрт нь өсгөвөл өөртөө итгэлтэй дураараа өсөх байх гэж бодож байна.
Зарим нэг хүмүүс амьдрал ийм байдаг юм.Чи салаад бас л нэг архи уудаг хүнтэй л сууна монголд архи уудаггүй хүн гэж байхгүй Хоёр дох амьдрал гэж байдаггүй юм гэх юмаа амьдрал үнэхээр ийм утгагүй байдаг юм гэжүү?
erdene chimeg · 2016/02/08
minii dvv hvvhedee bitgii ogoorei yaj ch ydarch ywsan ooroo osgo naad hvn chini araatan bolj hyyhdee biygii ogoorei daraa ni haramsaw aa dvv mini
Зочин · 2015/06/14
миний дүү бага дээр нь засаж авахгүйдээ.Наад архинд орчихсон хүн дэвтчихсэн,бузартчихсан,уураг тархи нь өвчилчихсөн байдгийн чи үнэхээр хайртай ,хүүхдээ бодож байгаа бол эмчилгээнд явуулж өвчнөөс нь салгаж дэв бузрыг нь арилгаж уйгагүй явбал засранадаа.Их тэвчээр хэрэгтэй. Тэгж чадахгүй гэж бгаа бол эртхэн салсан дээр,уул нь бага дээр нь хөөцөлд сөн бол засрах нь хурдан.Нөхрийн чинь ээж,аав нь юу хийж бдаг улсууд вэ, үр хүүхэд нь болохоо байж байхад хараад сууж яаж чаддаг бна вэ.Уул нь хүний хань,хүний ээж,аав гэдэг чинь хэн нэгнийгээ хаях биш түшиж авах гэж бдаг.Хүн өөрийгөө архичин бно гэж хэзээ ч боддоггүй . Буруу зам уруу орж бгаагаа мэддэггүй учир хажуудах улсууд нь туслах ёстой гэж би боддог
Зочин · 2015/06/04
herew neg arhind orson hun heze ch bolino gej baihgui tuuhend baihgui shde usered l heden sar garna teged nge ugal butsad ordog mgl ulsin bolowsorlin gazar hurtel arhinas garsan hun mash ***or 30huni 1 hun l garj chadan tim ****or oro uhantai baij oor iluu shin hun olj amidarla shiner ehel mongol zaluus bas tim ch munhag bish shuu sain hun zondoo baiga ooro zindagasa ilu bolowsorltoi uli huntei uchirj midelge ch deleg der ni ta orinho mu buru aish uildele sain bodoj zasah heregtei bas hun haij bn ged tarsan bolgond ni nur ogoj bolohgui ***ed gedeg zuil chin etseg eh ***roso bolj bas owdoj bu********tadag yum tim ****or zow bodoltoi baij ajil olj ***ede hajuda awsan der sain humustei nzal za amijalt
<3 <3 <3
Зочин · 2015/05/30
eoe etseg ehn humuujuulj chadaagui huniig emegtei hun yaaj humuujuuldegiin ain
өндөр болгох нууц · 2015/05/30
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/05/29
huuhdee avaad orhio iim amidral gej yu bdagiin
Зочин · 2015/05/29
huuhdee avaad bushuu salaad yavaachee *****aagui deeree
Зочин · 2015/05/29
huuhdee avaad bushuu salaad yavaachee *****aagui deeree
mgl man · 2015/05/29
Уул нь гэр бүлийн үгсийн санд сална гэдэг үг байж болохгүй гэж боддог. Гэхдээ бас дан эр хүнийг буруутан болгож баё болохгүй ээ. Өөрийнхөө нүдэн дэх дүнзийг олж хараагүй байж бусдийн нүдэндэх өргөсийг бүү олж хар гэдэг үг байдгым шүү. Нөхөр чинь юунаас болоод ингэж эвдрээд байна? би хайр халамжаар дутааж байгаа юм болов уу гэх мэт эхлээд өөрийгөө нэг дүгнээд үзээрэй. Хэрээ чиний буруу байхгүй нөхөр чинь өөрөө ингэж эвдрээд байгаа бол маш ******. Хэтэрхий их жаргаад зовлон үзэхгүй байгаа хүн жаргалдаа ташуурдаг юм. Харин гар хүрэнэ гэдэг бол увиагүй эр хүний оронцог байна. Эр биенийхээ бярыг эмэгтэй хүн гаргаж байгаа бол наадах чинь хөгийн оронцог байна. Нэг гар хүрсэн л бол ц******даа гар хүрхэд амархан болчихдог болхоор гарт нь тахир дутуу болж үрэгдэхээсээ өмнө сал гэж зөвлийдөө. Амжилт...
Зочин · 2015/05/29
za chi ohinoo naad agsan nuhurtuu uguud nuguu tsogt maralmaa nariin araas orovoo ug bdag shuu ehee dagasan huuhed alzahgui etsegee dagsan huuhed yu gedeg bilee ** huuhnuud amia bodhoos uur zamgui ******nuud yumaa nuhruu humuujuulj bhgui yugaa hiisen amitan be