фэйсбүүкт хэдэн LIKE дарсанаа мэдэх боломжтой
2013/06/12
Цахим ертөнцийн гол үнэлэмж болох like-аар залуусын дуу хоолойг илэрхийлж, тэднийг эерэг хандлага, зөв сэтгэлгээнд уриалах зорилготой “Like-д нэгдэцгээе” уриатай шинэ үеийн давалгаанд өнөөдөр 50.000 орчим залуус нэгдээд байна. Энэ бол зөвхөн цахим орчинд нэгдсэн хүмүүсийн тоо юм.
Аянд нэгдсэн залуус www.facebook.com/LikeMongolia хуудсанд зочлон, like-аар дэмжин нэгдэж буйгаа илэрхийлж байсан бол одоо хаанаас ч нэгдэх боломжтой боллоо.
Тодруулбал like төслийн залуус гудамж, талбайд хүмүүстэй биечлэн уулзаж, “Мод тарьсанд like”, “Авлигагүй бол like”, “Архигүй бол like”, “Оюутны 70 like” болон “Таны оролцоонд like” гэсэн таван уриалга, түүнтэй холбоотой мэдээллийг танилцуулж байгаа бөгөөд тэдний авч яваа IPad дээр та like дарж, аянд нэгдэж болох юм.
Бодит орчинд нэгдсэн буюу тусгай програм суулгасан Ipad дээр өөрийн сонгосон уриалгадаа like дарж, аянд нэгдсэн хүний тоо гурван өдрийн дотор 10000 хүрч, гайхалтай амжилт үзүүлээд байна. Like төслийн фэйсбүүк дэх Likemongolia хуудсанд зочилсноор нийслэл Улаанбаатар хотын үе үеийн түүхэн зураг болоод сонирхолтой олон мэдээллийг авч болох юм. Түүнчлэн like төслийн залуус фэйсбүүк орчинд хэрэглэгч хэдэн Like дарж бусдын оруулсан зураг, бичлэг, мэдээллийг дэмжсэн талаарх мэдээллээ мэдэж болох программыг бүтээж оруулсан нь олон залууст таалагдсан байна.
Богино хугацаанд мянга мянган хүн нэг зорилгын төлөө Like-д ийнхүү нэгдсэн нь “Like-д нэгдэцгээе” аяны онцолсон таван ажлыг цаашид үргэлжлүүэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж буйн тод илрэл юм.