Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Шүүх хурал дөнгөж сая завсарлав. Тодруулбал, шүүгдэгч Г.Маралмаагийн бие өвдсөний улмаас шүүх бүрэлдэхүүн хурлыг түр завсарлууласан юм.

Шүүгдэгч Г.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүж буй. Түүнд 20 жилийн хорих ял төлөвлөөд байгаа юм. Харин  Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж 5 жилийн хорих ял төлөвлөж байгаа аж.