МХЕГ-аас 94 нэр төрлийн хуурамч эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирснийг “Нарантуул” захаас илрүүлсэн гэдгээ мэдэгдэв.

Тодруулбал, Алтанбулаг хилийн боомт 24 цагийн ажиллагаатай болсноос хойш Монголоос ОХУ-ыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгдсэн байна. Хилээр хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахгүйг хичээн хяналт шалгалт хийж ажиллаж байгаа хэдий ч Алтанбулаг, Сүхбаатарын боомтоор оруулж ирэх тохиолдол их гарах болжээ.

Тэд ихэвчлэн биедээ нуун оруулж ирдэг аж. Гэвч мэргэжлийн хяналтын байцаагчид биед нь нэгжлэг, үзлэг хийх эрх байдаггүй гэнэ. Сэжигтэй тохиолдолд бусдын мэдээллээр гаалийнхантай хамтран зорчигчийн биед шалгалт хийдэг байна.