Эрлийз морьдын дээд насанд Д. Жамъяангийн халиун түрүүлэв
2015/07/13
Жил бүр долдугаар сарын 13-нд уяачид баяраа тэмдэглэдэг билээ. Уламжлал ёсоор Хүй долоон худагт уяачдын наадам эхэлжээ.
Энэ жилийн уяачдын наадамд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдаж байна. Түүнээс гадна уяачдын төдийгүй наадамчин олны баяр бахдалыг төрүүлсэн жороо морины уралдаан зохион байгуулах аж. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан Уяачдын баяраар эрлийз хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт болж байна.
Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан 09.30 цагт болж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун түрүүллээ.