МУСТА жүжигчин Ш.Алтанцэцэг урлагийн дунд үеийнхий төлөөлөлд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр анхны уран бүтээлээ “Хүүхэд залуучуудын театр”-аас одоогоос 28 жилийн тэртээ эхэлсэн билээ.

Харин уран бүтээл туурвисан эдгээр жилийнхээ 15-ыг нь хошин урлагийн алтан тайзнаа тоглосон байдаг. Тэр ч үүднээсээ хошин урлагийн төрөлд түүний орон зай эрхгүй үгүйлэгддэг. Ялангуяа тайзнаа гараагүй өнгөрсөн найман жилийн хугацаанд үзэгч, фенүүд нь түүнийг үгүйлсээр байсан юм.

            Энэхүү эрхэм жүжигчин инээд бол хэзээ ч инфляцид ордоггүй капитал гэж хэлэх дуртай. Хүний сэтгэлд хүрсэн үнэн бас үнэтэй үг санагдана. Мөн жүжигчин мэргэжлээ мэс заслын эмчийн хэмжээнд бодож явдгаа онцолдог. Түүний бодлоор хүний зүрх тархи хоёрыг булингартахаар цэвэрлэдэг, эмчилдэг хүмүүс нь театрынхан гэнэ. Харин инээдмийн жанрын жүжгийн онцлог нь жүжигчин өөрийн үзэл бодлоо сайн дураараа илэрхийлж болдогт оршино хэмээн үзжээ. 

Б.Хорол