Ц.Мөнхзаяа алтан медаль хүртлээ
2015/07/19
ОХУ-ын Тюмень хотноо бямба гаригт эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. 63 кг-д барилдсан манай хоёр жүдоч өрсөлдөгч бөхчүүдээ ялсаар финалд шалгарсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир VII байр эзэллээ.| Сэтгэгдэлүүд (1) | Анхаарах зүйлс |

Захидал илгээх бол энд дарна уу !
