Би анх удаагаа захиа бичиж байна л даа. Надад нэг асуудал байгаа юм. Оюутан байхдаа би хүүхэд төрүүлсэн харин охины маань эцэг гэх хүн өөр амьдралтай байсныг охиноо олсныхоо дараа мэдсэн. Тэгээд ч хүүхдээ төрүүлэхээр шийдсэн чигээрээ гаргасан гэх үү дээ. 

Хүнд хүн илүүддэггүй гэж үнэн үг юм билээ. Одоо охин маань 5 настай. Би жилийн өмнө нэг залуутай танилцаж ахиад хүүхэдтэй болсон юм. Тэднийх бэр гуйж энэ зун хуримаа хийхээр болсон. Гэтэл манай аав ээж охиныг минь надад өгч явуулахгүй одоо нялхыгаа л ав хүүхдээ хойд эцгийн гар харуулахгүй, бид өөрсдөө өсгөнө гээд бөөн асуудал үүсгээд байна. Нөхөр маань энэ асуудал оролцохгүй өөрөө л мэд гэсэн хайнгадуу хариуг өгсөн. Яавал дээр үү би ч бас өөрөө баахан эргэлзээд уналаа.