​“Тусгай салаа” олон ангит кино үдэш бүр биднийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан билээ. Тус киноны дэд ахлагч Номингийн дүрээр олны танил болсон Б.Гэрэлчулууныг үзэгчид загвар өмсөгч гэхээсээ илүү жүжигчин гэдгээр нь хүлээн авсан.

            Цэргийн алба, цэрэг эрсийн талаар нийгэмд таагүй сэтгэгдэл төлөвшиж буй өнөө үед цэргийн амьдрал, жаргал зовлон, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийн тухай өгүүлэх кинонд тэрбээр маш амжилттай тоглосон билээ.  Энэхүү кино цацагдсанаас хойш хөвгүүд төдийгүй, охид цэргийн алба хаах, цэргийн хүн болох сонирхолтой болсон гэдэг. 

            Тэрбээр “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр” кинонд тоглож чамгүй сайн жүжигчин болохоо батлаад авсан. Түүнээс гадна “Шинэ үе” продакшинд тоглож байсан билээ. Түүнийг загварынхан нь  Гэгээ гэж дууддаг.  Загварынхны хувьд Гэрэлчулуун гэдэг нэр урт, дуудахад ялдам биш байсан байж магадгүй. Тэр хэтэрхий энгийн. Яг л өөрийнхөөрөө байж чаддаг хэмээн найз нөхөд нь үнэлдэг аж.                

Б.Хорлоо