Их хотын залуучуудын хүсэн хүлээдэг  "Sunrise festival 2015"  парти энэ жил 5 дах жилдээ MNG Event-ээс зохион байгуулж байна.

Өнөөдөр төв цэнгэлдэхэд хөгжмөөс илүү ихийг мэдрэхийг хүсдэг залуустаа зориулан Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өөрийн 12 дахь цомогтоо багтсан "Мартахаасаа өмнө" шинэхэн дуугаа хүргэнэ.

Зуны хамгийн томоохон фестивальд өнгөрсөн онд бороог умартан 14 мянган залуус бут авч байсан. Харин өнөө жил өндөр зохион байгуулалтын доор нар мандтал партицгаая хэмээн зохион байгуулагчдын зүгээс залуучуудаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэрвээ та таксаа худалдаж авч амжаагүй бол  Special Tax 16:00 цаг хүртэл Улсын их дэлгүүрийн 5 давхарт, Их дэлгүүрийн өөдөөс харсан төв зам дагуу байрлалтай HI-FI рекордсын төв салбараас худалдан аваарай.

Дашрамд дуулгахад, 1000 такс тутамд iPhone 6, S6 Edge, GOLD MACBOOK гэх мэт азтан шалгаруулна гэдгийг бүү мартаарай.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 8911-8308, 9950-1393 дугаарын утаснаас лавлан асуух боломжтой.