О.Магнай ШӨХТГ-т тунирхсаар явна
2015/08/10
ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн гомдлын мөр өнөөдрийг хүртэл тасраагүй явна.
Гудамны тэмцэгчээс гэнэт АН-ын ах нарынхаа ивээлээр ШӨХТГ-ын даргын албанд заларсан тэрээр “Шийдлийн засгийн газар” байгуулагдахтай зэрэгцэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. О.Магнай ажлаа өгөх үедээ хамтарсан засгийн бүтэц, үйл ажиллагаа таалагдахгүй байна гэсэн тайлбарыг хийж байсан хэдий ч АН-ынхан түүнийг хэт бодлогогүй, төрийн ажлыг сэтгэл хөдлөлөөр явуулдгийн улмаас алдаатай шийдвэр гаргаж, эргээд өөрөө уучлал гуйхаас аргагүй байдалд ордог хэмээн шахсаар аргагүй байдалд хүргэсэн гэх бор шувуу нисэж байсан.
Тэрээр одоогоор ямар нэгэн төрийн алба горилолгүй шуудхан ирэх сонгуулиар нэр дэвшихээр зэхэж гэр зуурхан буй гэгддэг О.Магнай ШӨХТГ-ын даргын албанаас бууснаасаа хойш үе үесхэн хуучин газрынхаа бууриар эргэж, ганц нэг матаас бичихээ мартаагүй хэвээр явна.
Тухайлбал, өөрийн твиттер хуудсандаа ШӨХТГ-ын үнэ цайтай номнуудыг шинэ бүтэц нь “шатаасан” хэмээн жиргэсэн ч тус газраас шатаасан гэгдээд буй номууд архивт хадгалагдаж байгаа гэх тайлбарыг хийж байсан.
Тэгвэл энэ удаа мөн өөрийнхөө твиттер хуудаснаа “ШӨХТГ-ын ажилчдын 90 хувийг Т.Аюурсайхан халж сольсон” хэмээн жиргээд амжсан байна. Харин О.Магнайгийн уг өдөөлтөд Т.Аюурсайхан ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
О.Магнай ч мөн анхлан уг газрыг түшихдээ баг бүрэлдэхүүнээ шинэчлэх бодлого барьж, зарим ажилчид нь гэнэт халагдсан асуудлаар гомдол мэдүүлээд амжсан нь бий.
Гэтэл Т.Аюурсайхан албаны гурван даргыг хүсэлтээр нь чөлөөлж, О.Магнайгийн хууль бусаар халсан нь тогтоогдсон 9 хүнийг эргүүлж авсан гэдгээ мэдэгдсэн нь сонирхол татна.
Түүнчлэн О.Магнайгийн ажлаас нь халсан хүмүүсийн дунд ахуйн газ дэлбэрэх үеэр дүүгээ аварч, биеийнх нь 90 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат байсныг ажилд нь эргүүлсэн авсан талаар хүүгийн эцэг уламжилсан ч бий.
Дашрамд сонирхуулахад, ШӨХТГ-ын албан хаагчдын өнөөгийн бүрэлдэхүүн дунд ахуйн газ дэлбэрэх үеэр дүүгээ аварч, биеийнхээ 90 хувийг түлэгдүүлсэн А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат ажилладаг аж. Тэрээр шинэхэн даргаа амьдралыг нь ойлгож, жирийн нэгэн жолооч гэж үл тоолгүй, хатуу бэрх цагт тусалж дэмжиж байгаад нь талархлаа илэрхийлжээ.
Ингэж О.Магнайгийн зүгээс ажилчид халж сольсон, ном шатаасан зэрэг маргаан өрнүүлсээр нэлээд удав.
Ямартай ч цагийн юм цагтаа үлдэж, эзний алба ээлжтэйн жишгээр О.Магнай ажлаа өгч, ШӨХТГ одоо Т.Аюурсайханаар толгойлуулж байна. О.Магнай энэ мэтээр ШӨХТГ-ыг муулан, пиардаа нэмэх оноо цуглуулах гэж байгаа бол андуурсан хэрэг болох мэт.
Ажлаа нэгэнт өгсөн бол атаархах сэтгэл агуулгалгүйгээр хийж бүтээж байгааг нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй юм биш үү, О.Магнай экс дарга аа.
Зочин · 2015/08/11
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/11
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/10
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын