У.Хүрэлсүх хаачив?
2015/08/10
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүн-сайд нарыг долоохон сарын дараа “хөөж орхих” нь тэр. Хачирхалтай нь уг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-аас томилогдсон шадар сайд У.Хүрэлсүх ирээгүй юм. Ерөөс нь сүүлийн хэд хоног У.Хүрэлсүх төрийн ордон бүү хэл МАН-ынхаа байраар ч үзэгдэхгүй алга болж, намын жирийн гишүүддээ бол бүр харагдахаа байжээ. Долоон сарын өмнө МАН засагт хамтрах шийдвэр гаргахад голлох үүрэгтэй оролцсон авторуудын нэг, өөрөө шадар сайд болохоос эхлээд сайд, дэд сайдын албан тушаалыг өөрийн фракцийнхандаа голчлон хувиарласан У.Хүрэлсүх ийн “алга болсонд” гайхах хүн олон байна.
Улс төрийн хүрээнийхэн түүнийг харин улс төрийн алдаатай тактик хэрэгжүүлж, өөрийн намаа хоёр дахь удаагаа эвгүй байдалд орууллаа гэж дүгнэж буй аж. Магадгүй Засгийн газарт МАН хамтрах шийдвэрийн голлох авторын нэг У.Хүрэлсүх намынх нь гишүүд Засгийн газрын гишүүнээс нэг дор огцорсон явдал “хуучрах” хүртэл улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас түтгэлзэж буй бололтой.
П.Мандах
http://sonin.mn/
зочин · 2015/08/11
энэний хаана байх бас сонин бх уу
Зочин · 2015/08/11
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын
Зочин · 2015/08/11
Zorigtoi, xiimoritoi aabin xuu dee. Chamaig zaluus demjdeg shuu, naad nobshnuudaa budaa bolgood ug.
Зочин · 2015/08/10
Er hun yuma gishuune hurtel orhij b.san
Равдан · 2015/08/10
Олон юм гонгиноод байхгvй албан тушаалаа орхиж чаддаг сайн чанар энэ Хvрэлсvхэд байх юм аа. Зарим хvнийг харахаар албан тушаалаасаа хагацбал vхэх гэж байгаа юм шиг л байх юм.
Равдан · 2015/08/10
Жинхэнэ эр хvн дээ. Хэлсэн амандаа хvрдэг мужик.
Зочин · 2015/08/10
Өчигдөр гэрийн хорооллын бааранд нус нулимсандаа хутгалдчихсан шал согтуу сууж байна гэсэн. МАН нь очиж тэр хүнээ авахгүй бол задгай жорлонд живж намынхаа нэрийг баасдах байх шүү!! Хурдалж үз!
Зочин · 2015/08/10
Гэртээ байнлээ. Хаалгаа түгжчихээд уйлаад суугаад байна гэсэн.
Зочин · 2015/08/10
ОДОО БОЛОО ШДЭЭ ЯМАР ИХ ГОНГИНДОГ ЮМ БЭЭ ЭНЭ МАН НӨХДҮҮД ЭД НАРТ ЗАНГАРГА ГЭЖ Л ЛАВ АЛГА ЭНЭ НАМЫН ЕРӨНХИЙ НАРЫН БИЧГИЙН ДАРГА УРАН САЙХАН ЯРЬСАН САЙХАН ХУДАЛЧ БАЙНА ЛЭЭ ТӨРИЙН АЛБААР ЯАЖ ТОГЛОСОНГ НЬ АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААР ЖИШЭЭ АВХАД ХАНГАЛТТАЙ ЗҮГЭЭР ЭНГИЙН НЭГЭН ИРГЭНГ ТУС ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖ ОЛОН МЯНГАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ГАРГУУНД НЬ ХАЯЖ ЧАДДАГ Л ЭР ДЭЭ. ЭНЭ АЛБАНД ДАРГА ХҮНИЙ БУРУУ ГАРГАСАН НЭГ ҮГ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСТАЙ ДҮЙЦЭХИЙГ ТЭР МАЛ ДААНЧ БОДООГҮЙ Л БАЙХ
kh · 2015/08/10
heterhii sain hun uchrraaas guisan hun bolgonii huseltiig bieluulsen tegeed iasan bhnuuu namaa ebgui baidald oruulsan 3 bhgui bhuu