Хандгайт чиглэлийн замыг 13-ныг хүртэл хаана
2015/08/11
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 08 дугаар сарын 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж, хучилтын ажил хийж байна.
Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түрзамаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					