Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдвал Н.Энхбаяр Шадар сайд болно гэнэ үү?
2015/08/11
Өнгөрсөн Пүрэв гарагт болсон Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Гэвч одоог хүртэл тэдний оронд томилогдох сайд нарын нэрсийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөн бариагүй байна.
Тэр бүү хэл урьдчилан тохирч байсан эхний хэлэлцээр ч задарсан тухай эх сурвалж өгүүлж буй юм. Учир нь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг сайд нарын асуудлаар АН-ын удирдлагатай огт ярилцахгүй байгаа бөгөөд давын өмнө "Өршөөлийн тухай хууль"-ийг батлах, Н.Энхбаярыг ялгүй болгохоос гадна шинээр үүсгэсэн хэргийг ч хэрэгсэхгүй болгох шаардлагыг тавиад буй аж. Энэ бүхэн хэрэгжсэний дараа л тэд Засгийн газрын 6 сайдыг томилох хэлэлцээрийг үргэлжлүүлэх юм байна. Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр уг хэлэлцээрийн тухай мэдээллийг МАХН-ынхнаасаа утсаар тогтмол авч, үүрэг өгч буй гэнэ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн өчигдөр Төрийн ордонд хаалттай горимоор болсон хурлын бүх мэдээлэл л гэхэд аль хэдийн түүнд хүрсэн байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, Н.Энхбаяр УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох нь тодорхой гэнэ. Тэр бүү хэл ялгүй болмогцоо шадар сайдаар ажиллах хүсэлтэй ч байж мэдэх тухай МАХН-ын зарим удирдлагууд өгүүлж байна.
П.Мандах
www.Sonin.mn
Зочин · 2015/08/12
Шадар сайд болно гэж муухай харагдуулах гээд байна уу сайхан харагдуулах гээд байна уу. Ямар ч харагдуулахаар бодож бичсэн бай Н.Энхбаяр бол Монголын том улс төрч шүү. Ингэж бичлээ гээд Н.Энхбаяр муухай болчихгүй шүү дээ. Хэхэхэ Тэгээд б та нарыг битгий сэрүүн зүүдлэ гээд байгааа хэхэхэ
Зочин · 2015/08/12
Хүмүүс минь дээ сэрүүн зүүдлэхээ боливол таарна. Сайн ч юмыг муу ч юмыг Н.Энхбаяртай л холбох юм. Н. Энхбаяр ард түмний өмөг түшиг, улс төрийн том түшээ гэдэг нь энэ бүхнээс харагдаад байх шиг. Аргагүй л хүлээн зөвшөөрөгдсөн ард түмэнд хүндлэгдсэн хүн байна даа
Зочин · 2015/08/12
Энхбаяр их гавьяа байгуулсан хүн болох гэж өргүй Монголыг хуурамчаар өрөнд оруулсан Шудрага үндэстний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/12
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/12
монгол хүнд өршөөл үзүүлсэн нь сайн бишүү ямарч гэсэн алдаж эндсэн олон аав ээжийн хүүхдүүд чөлөөлөгдөх нь харин мандах мэтийн чамшиг арчаагүй нөхөдүүд алдаж эндэхгүй байвал болох бишүү хүний захиалгаар угаадас идээд чалчиж явахч сайхан эд бишдээ
erhii · 2015/08/12
Энхбаярын хэрэг гэдэг бол одоогийн нөхдийн хэргийн дэргэд улс эх оронд учруулсан хохирол байхгүй шүү дээ. Ер нь МУ-ын төрд гарсан нөхөд эх орон, элэг нэгтэнээ бодож ажиллах хэрэгтэй шүү. нэг хүн 2 орон дээр угтаж чадахгүй биздээ
Батхүү · 2015/08/12
Яагаад болохгүй гэж идсэн ч бас хийсэн ч хүн үүнээс хойш дандаа л идэгчид л байгаа биздээ
Зочин · 2015/08/12
Enhbayar eks eronhiilogchig Mongolchuud demjine
Зочин · 2015/08/12
Энхбаярыг дэмжиж байнаа. Монголынхоо төлөө зүтгэ
ИРГЭН · 2015/08/11
БОЛВЖ ҮЗ....
Зочин · 2015/08/11
huu hamiin baagii nyDAA SETGEECH UNEEDRIIN ERH CHULEEG HEN ABCHRAB AN SHYY DEE MAH MAHN BAISAN BKL CHI NNGEJ YRJ BICHIJ CHADAH UU SAINBOD
zochin · 2015/08/11
Enhbayar mundag ydirdagch baisan ene hvnii ved mongol ingetlee dordoogyi l baisan amjilt hvsie
Зочин · 2015/08/11
Зөв шүү ганцаараа идээгүй гэдэгээ батлаад өг монголд их юм хийсэн хүндээ
Зочин · 2015/08/11
зөвөө дээд түвшинд яаж мөнгө идэж уудагийг дараа нь яаж хог шаар болгодогийг мэддэг хүн гарч ирвэл олон зам хаагдаад зүгээр юм биш үү
bayar · 2015/08/11
like......zov.......zov...
Бүжин · 2015/08/11
ЭНЭ ЗӨВӨӨ МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЭРЭЙ
Зочин · 2015/08/11
Enkhbayr yu hiilee Eebee yu hiilee bodhol asuudal
Зочин · 2015/08/11
зөв зөв
Зочин · 2015/08/11
Энэ ч харин хамгийн зөв шийдэл байна. УИХ, Засгийн газрын нэр хүнд ч ёстой өснө шүү.
Зочин · 2015/08/11
Орос улсын их өрийг тэглэсэн гавъяатай гэдгээр нь Н.Энхбаяр гуайг их үнэлдэг шүү. Гэтэл одоо АН-ын үед бүр их өр!!! Яана даа, Монголын ард түмэн минь.