Энэ долоо хоногт улс төрд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарыг эргүүлэн татах үйл талаар иргэд саналаа илэрхийлэв. Гэхдээ огцруулах асуудал эсэргүүцлийн түвшинд хүрээд эцэслэн шийдэгдсэнгүй ээ.

Тодруулбал, БГД-ийн сонгогчдоос итгэл хүлээлгэн УИХ-д сонгосон С.Эрдэнэ гишүүн хүний чанд сахин мөрдөх хууль дээдлэх үндсэн хуулийн зарчмыг удаа дараа зөрчиж байгаа тул ёс зүйгүй хүн хэмээн эргүүлэн татах түр хороог байгуулагджээ. Уг түр хороо нь Баянгол дүүргийн 23-н хорооны 1000 гаруй иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд нийт сонгогчдын тодорхой хувь гарын үсгээ зурсаны дараа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц болон УИХ-д эргүүлэн татах хүсэлтийг өргөн мэдүүлэхээр болсон байна. Түр хороо байгуулагдах болсон нь ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотой аж.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга  Оюутолгойн гэрээг Дубайд  үзэглэсэн нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдэж байсан. Тэрбээр хэлж байснаа ажил хэрэг болгон тогтоолын төсөл боловсруулжээ. Улмаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсан аж. Одоогоор Ж.Энхбаяр нарын 10  гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Гэвч одоогоор 20 гаруй гишүүний гарын үсэг цуглаагүй болохоор одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Нийгэмд өршөөлийн хууль хамгийн ихээр хүмүүсийн анхаарлын төвд байв. Энэ хуульд Монгол Улсын төрөөс хумсалсан энэ их мөнгийг хэн эргүүлж төлөх вэ. Өршөөлийн хууль өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын 24 хүн төлөх үү. Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшчихаад ямар ч гэм зэмгүй, хэрэг хийгээгүй болж өршөөгдөнө гэдэг ард түмэнд дэндүү хохиролтой. Адаглаад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй. Үүний 75 нь ерөнхий хэрэгт, 227 нь тусгайд хамаардаг аж. Энэ 227 зүйлээс авлигач, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох 10 зүйл байдаг гэнэ. Гэтэл “Шударга ёс” эвслийн автортой АН хүч түрэн баталсан Өршөөлийн хуульд дээрх 10 зүйлийг бүхэлд нь өршөөх шийдвэр гарчээ. Залилан мэхлэх замаар өмч завшдаг 148 дугаар зүйл, улсын хөрөнгийг үрэгдүүлэх 150 дугаар, банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийх хэргийг зохицуулдаг 156 дугаар зүйл, шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогддог мөнгө угаах, албан тушаал урвуулах, албан тушаал хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах асуудлыг зохицуулдаг зүйл заалтыг бүрэн хэмжээгээр нь Өршөөлийн хуульд хамруулсан нь олны эсэргүүцэлтэй тулгараад байна.

"Үүл даргаа, "Макс" группт төрийн төмөр нүүрийг харуулаад өгөөч" Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг нэр томъёо сүүлийн жилүүдэд яригдах болсон. Гэсэн ч энэ нь амьдрал дээр хэрхэн хэрэгжиж газар дээр ямаршуухан байдлаар бууж байгаагийн нэг жишээг энд хөндье. Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын 118 дугаар тогтоол батлагдан гарч Барилга, хот байгуулалтын яамнаас шинээр баригдах орон сууцны хорооллуудын дэд бүтцийг барьж байгуулах зорилготой “Дэд бүтэц” төсөл байгуулагдан 2 дах жилдээ ажиллаж байгаа юм. Тус төслийн хүрээнд 2015 онд "Яармаг" орон сууцны хорооллын 15 км цэвэр усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Ажлын явц 15 хувьтай үргэлжилж байгаа боловч эрх мэдэл бүхий хувийн хэвшлийн хүнд сурталаас шалтгаалан зогсоход хүрээд байгаа ажээ. Тодруулбал, Яармаг орон сууцны хорооллын цэвэр, бохир ус, цахилгааны дэд бүтцийг татах ажил эхлээд сар гаруй болж буй. Гэтэл цэвэр усны шугам сүлжээний зураг, төсөл, барилга угсралтын ажлын I цагираг шугамын ЦУХ-22, 26 дугаар худаг, II цагираг шугамын ЦУХ-28, 29, 30, 35 дугаар худаг “Макс” группийн Морин тойруулгын зарим хэсгээр дайрч байгаа бөгөөд тус морин тойруулгын хашаанд тулд очоод шугам ухах ажил тодорхойгүй хугацаагаар саатахад хүрээд байна. “Дэд бүтэц” төслийн зүгээс холбогдох эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж албан тоот хүргүүлсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй л байна. “Макс” группийн барьсан морин тойруулга нь нийслэлийн 2020 хүртлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлтэй огт уялдаагүй байгаа нь хачирхалтай. Ийнхүү нийслэлийн төлөвлөлтийн дагуу хийгдэж буй инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд Макс групп чөдөр тушаа болж төрийн ажлыг явуулахгүй саад учруулж байгаа нь нэр нөлөө бүхий хувийн хэвшлийнхэн хуулийг гууль болгож байгаагийн бодит жишээ энэ юм. Уг нь энэхүү шугам хийгдвэл Яармаг хороолол тэр чигээрээ орон сууцжаад цэвэр бохир ус, дулаанд холбогдох юм. Харин энэ ажилд ийнхүү саад болж байгаа зөвшөөрөлгүй морин тойруулга барьсан “Макс” группт төрийнхөө төмөр нүүрийг харуулахгүй юм уу?

 

 

ЭМЖЖ, Шагдарсүрэн, Мантра зэрэг сувилал, эмнэлгийн "тусгай зөвшөөрөл"-ийг хүчингүй болголоо. Нийслэлийн Засаг даргын  А/642 дугаар захирамжаар дараахь нэр бүхий эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

 

 

Ингэснээр нийт 21 аж ахуй нэгж эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр

Захирлын нэр

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тусгай зөвшөөрлөөр эзэмших үйлчилгээний чиглэл

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл

1

Артулгат ХХК

Г.Намжилцэрэн

Эмнэлэг

Шүд, хүүхэд, сэтгэцийн өвчний оношлогоо, эмчилгээ

Хуулийн этгээд татан буугдсан

2

Тосны гол ХХК

Г.Нарангарав

Эмнэлэг

Нүдний өвчний оношилгоо, эмчилгээ.

Хуулийн этгээд татан буугдсан

3

Траума ХХК

П.Эрдэнэсан

Эмнэлэг

Гэмтэл, согог засал, мэс заслын өвчний оношлогоо, зөвлөгөө өгөх

Хуулийн этгээд татан буугдсан

4

МГМ ХХК

Д.Бямбасүрэн

Сувилал

Дотрын өвчний сэргээн засал эмчилгээ

Хуулийн этгээд татан буугдсан

5

Хангарди ХХК

 

Л.Алтанцэцэг

Сувилал

Уламжлалтын  сэргээн засал эмчилгээ

Хуулийн этгээд татан буугдсан

6

Торгон хүрд ХХК

Ш.Хоролсүрэн

 

Сувилал

Дотор, мэдрэл, уламжлалт, сэргээн засал эмчилгээ

Тусгай зөвшөөрөл шинээр авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн

7

Агчу ХХК

О.Төмөрсүх

 

Эмнэлэг, Сувилал

Дотор, мэдрэл, уламжлалтын сэргээн засал эмчилгээ

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт ирүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.

8

Уяхан-Амрида ХХК

Ш.Пүрэвсүрэн

Эмнэлэг

Эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 17 сар мэдээ тайлан ирүүлээгүй

9

Гэрэлт мэлмий ХХК

Д.Батболд

Эмнэлэг

Мэс засал, нүдний өвчний үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгөх

2011 онд Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан,

10

Тулгажин ХХК

Б.Минсэл

Эмнэлэг

Мэдрэлийн өвчний оношлогоо, эмчилгээ

Хугацаа дууссан, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй.

11

АВМА ХХК

Д.Алимаа

Сувилал

Сэргээнзасал эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

12

Пи Си Си ХХК

Н.Сүрэнчулуун

Сувилал

Дотор, мэдрэл, уламжлалт, эмэгтэйчүүд, хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээ клиник, лабораторийн оношлогоо

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

13

Тэжээхүй ХХК

Д.Батдэлгэр

Сувилал

Уламжлалт, дотрын өвчний сэргээн засал эмчилгээ

Сувиллаар үйл ажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй.

14

Түрүү-Ундарга ХХК

 

Б.Гэгээбадрах

Сувилал

Сэргээн засал эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

15

Тэнгэрийн шонхор ХХК

 

Т.Мөнхсайхан

Сувилал

Уламжлалт, дотрын өвчний сэргээн засал эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

16

Төгс-Онош ХХК

Б.Уянга

Сувилал

Сэргээн засал эмчилгээ

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан. Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

17

Хасу манал ХХК

Ц.Нарантөгс

Сувилал

Уламжлалт дотрын өвчний сэргээн засал эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

18

Хулж боржгон ХХК

М.Амбага

Сувилал

Уламжлалтын  сэргээн засал эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

19

Ньююни стар ХХК

Б.Очирбат

Сувилал

Сэргээн засал эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 36 сар мэдээ тайлан ирүүлээгүй

20

И Зэт эйч ХХК

Н.Соёмбо

Сувилал

Уламжлалт, хүүхэд, дотрын өвчний сэргээн засал эмчилгээ

Үйлажиллагаа явуулдаггүй, сүүлийн 24 сар мэдээ тайлан ирүүлээгүй

21

Мантра ХХК

П.Баярмаа

Эмнэлэг

Зүү төөнө засал, сэргээн засал эмчилгээ

Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, зөвшөөрөл авсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй

 

ЭМС-ын яамнаас тусгай зөвшөөрөл давхардуулж авсан, Төв аймгийн эрүүл мэндийн газрын харьяанд шилжсэн эмнэлэг, сувилал

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр

Захирлын нэр

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тусгай зөвшөөрлөөр эзэмших үйлчилгээний чиглэл

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл

1

Мон мэс ХХК

Ж.Пүрэвцэрэн

Эмнэлэг

Мэс заслын тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн яамнаас давхардуулж 50 ортой мэс заслын эмнэлгийн зөвшөөрөл авсан.

2

ЭМЖЖ ХХК

Э.Жаргалхүү

Сувилал

Дотор, Чих, хамар, хоолойн мэс заслын дараах сэргээн засал эмчилгээ

Эрүүл мэндийн яамнаас давхардуулж 50 ортой сувиллын зөвшөөрөл авсан.

3

Шагдарсүрэн ХХК

М.Шагдарсүрэн

Сувилал

Сэргээн засал эмчилгээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг учир Төв аймгийн Эрүүл мэндийн газар руу шилжсэн.

4

Си Си Хатан ХХК

 

Ж.Цэрэн

Сувилал

Уламжлалтын сэргээн засал эмчилгээ

Төваймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг учир Төв аймгийн Эрүүл мэндийн газар руу шилжсэн.

5

Бум-Энэрэл ХХК

Д.Бямбасүрэн

Сувилал

Дотрын өвчний сэргээн засал эмчилгээ

Төваймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг учир Төв аймгийн Эрүүл мэндийн газар руу шилжсэн.

 

Спорт :ОУХМ Ц.Мөнхзул "РИО -2016" олимпын эрхээ авлаа. Азербайжаны Габала хотноо зохион байгуулж байгаа буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлж "РИО-2016" олимпын эрхээ авлаа.

Тэрбээр энэ өдөр болсон тус дасгалд нийт 85 тамирчин цэц мэргээ сорин буудсанаас 584 оноогоор финалд шалгарч улмаар хагас финалд 13 оноо авсан амжилтаараа шилдэг зургаад багтаж хоёр дахь олимпын наадамдаа оролцохоор болов. Манай буудлагын тамирчдаас олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа нарын дараа ийнхүү гурав дахь эрхээ авсан тамирчнаар тодорлоо.

Төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь эдийн засагтМонгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.4 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 712.6 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл: А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр 3,142.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 14.6 хувиар буюу 535.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар буюу 162.3 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:

 

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 87.4 хувь, татварын бус орлогоор 12.6 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. 

 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа