Хоёрдугаар байрны төлөөх уралдаан
2013/06/23
Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон шувтарч байна даа. Сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг, хэн юу хийж байсан, юу хийхийг өөр, өөрсдийнхөөрөө үнэлж дүгнээд нэг талдаа гарч байх шиг байна. Угаасаа сонгууль дөхөөд ирэхээр ах дүүгийндээ уулзахад ч, такси унаанд суугаад явахад ч “За сонгуулиар хэнд саналаа өгөх вэ” гэж асуудаг, бусад нь ч өөр өөрийнхөө харж байгаа өнцгөөр хэлцэж мэтгээд явж өгдөг л дөө. Энэ бүхнээс хараад байхад ялагч нь бараг тодорхой болчихож. Хүмүүсийн ам Ерөнхийлөгчөө л дэмжинэ дээ гэдэг дээр нэгтгэгдэж байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагчийн нэр бараг л тодорхой байна. Хуулийн хугацаанд зарлагдсан судалгаануудын дүн, гадаадад санал өгсөн иргэдийн exit poll гэгдэх түүвэр судалгаагаар ч өнгө нь тодорхой байгаа. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд хэлсэн ярьснаа ажил хэрэг болгож ирсэн нь хүмүүст итгэгдэх гол шалгуур болж байгаа нь үнэн юм. Ард түмэнтэйгээ амь нэг ардчилсан Ерөнхийлөгч байна гэсэн амандаа тэр хүрсэн.
МАН-ын олонхи байсан өнгөрсөн цаг хугацаанд УИХ-ын чуулганы хавар, намрын нээлтийн чуулган дээр түүний хэлдэг гал цогтой үг хүмүүст итгэл найдварын бамбар болж байсныг үгүйсгэх аргагүй. Албан тушаалтай бол идэж л байх хэрэгтэй, идсэний олз, эрх мэдэлгүйн хохь гэсэн үзэл тогтоод байсныг тэр хэмхчиж чадсан. Одоо албан тушаалтнууд идсэнээсээ, эрх мэдлээсээ айж эмээдэг болоод байна. Ямартай ч ардчилсан хувьсгалыг хийж монголчуудыг шинэ зам дээр гаргасан шигээ, өнөөдөр Монголын ардчиллыг авлигагүйн зам дээр нь дахин хөтөлсөн. Тэр ч утгаар нь хүмүүс түүнийг дахин уухайлан дэмжиж байгаа биз. АН-ын зүгээс нэр дэвшигчээ сурталчлахдаа “Ерөнхийлөгчөө дэмжээрэй” гэсэн бол нэр дэвшигч өөрөө “Та өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, улс орныхоо төлөө сонголтоо” хийгээрэй гэж сонгогчдоосоо хүссэн. Тэр намайг сонгоорой гээгүй. Зүгээр хамгийн чухал бүгдээ бодон байж сонголтоо хийх эрх нь танд байгаа шүү гэж хүссэн юм. Ний нуугүй хэлэхэд түүний энэ уриалга хүмүүст асар их таалагдсан. Бас албан тушаалд очно гэдэг таны үүрэх ачааг би үүрье гэсэн үг болохоос миний ачааг та нар үүр гэсэн үг биш хэмээн байнга хэлдэг тэрбээр уриагаа “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж онцолсон билээ. Нэн төв, илүү дутуугүй тууш эрчимт уриа. Ил тод, энгийн үнэн, бат нот. Энэ мэт олон шалтгаан түүнийг Ерөнхийлөгчөөр улираан ажиллуулах ёстой гэдгийг олон түмэнд ойлгуулж байгаа болов уу.
Нийт уур амьсгалыг анирдахад Ц.Элбэгдоржид Монголын олон нийт итгэж байгаа нь илт анзаарагдаж байна. Тийм ч учраас сонгууль дуусч байж эцсийн үр дүн гардаг ч гэсэн ялагч нь тодорхой болчихож гээд байгаа юм. Нэгэнт ганц суудлын төлөө өрсөлдөж байгаа ч гэсэн уралдаан л болсон хойно хэн нь удаалж, хэн сүүлдэх вэ гэдэг нь сонин л байж таарна. Түүнээс гадна МАН, МАХН гэсэн намуудын хувьд хагаралдаж салаад удаагүй, дэмжигчдээ манайх танайх гэж байнга булаацалддаг улс төрийн хүчний хувьд энэ дугаарлалт бүр ч чухал байгаа юм. Тэр ч үүднээсээ МАН-ын Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын Н.Удвал нарын дунд нэлээд хүчтэй өрсөлдөөн өрнөж байна. Аль алиныхаа булхайг сайн уудлах тусах нэгнийхээ өмнүүр орох магадлал их байгаа учраас тэд ихэд хичээж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй үйл явдлууд ч үүнийг нотолно. Нэгэнт Ерөнхийлөгч болохгүйгээс хойш хоёр, гуравдугаарт байх нь хэнд хамаа байна аа гэж бодогдмоор. Гэвч энэ хоёр намын хувьд сонгуульд ялах ялахгүй нь хамаагүй гэхэд нийт ард олон саналаа өгдөг энэ сонгуулиар МАН, МАХН-ын маргалдаанд хэн нь ялагч вэ гэдгээ батлах нь л чухал байна. Бараг л тэдэнд нэгэнт түрүүлэх Ц.Элбэгдорж сонин биш байгаа юм.
МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал намынхаа дарга Н.Энхбаярын хамт МАН болгож нэрээ өөрчилсөн их хурлаас бараг хөөгдөөд шахам гарч байсан тэр өдрүүдээ мартаагүй л байгаа. Эрх мэдлийн өндөр, намын гишүүдийн олноор тэдний гаргасан саналыг намын гишүүнийхээ санал гэж үзэлгүй эсэргүүн хөөж байгаа мэт л хандаж байсан. Тиймээс нийт олонхи гишүүд нь нэр солиулахын эсрэг байсан гэдгийг батлахын тулд Н.Удвалд Б.Бат-Эрдэнийн өмнө орох нь тун чухал. Энэ нь шоронд байгаа Н.Энхбаярт ч урам таашаал авчирна.
Б.Бат-Эрдэнийн хувьд хамгийн сүүлд орвол намын даргаа өрсөлдөх нь тодорхой байхад чичирч дайрсаар байгаад жишим ч үгүй улайрсаар хоёр, гуравхан саналаар ялсан хүний хувьд нүүрээ хийх газаргүй болно. Бас МАН-ыг авлигачдын нам гэдгийг нь олон түмний саналаар баталгаажуулсан хэрэг болно. Тиймээс юу байгаагаа бараад ч хамаагүй үзээд байхаас өөр аргагүй.
Сонгуулийн явц дундын судалгаануудаар Ц.Элбэгдорж тасарч, араас нь Б.Бат-Эрдэнэ орж Н.Удвал сүүлдэх төлөв байдал байсан. Харин сүүлийн долоо хоногт өрнөөд буй үйл явдлуудаас харахад зүлэг ногоон дэвжээн дээрээ босоо байсан аваргаМонголын анхны эмэгтэй нэр дэвшигчийн ард орох төлөвтэй болжээ. Түүнийг“Миний нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр” гэж зарлаад байсан шигээ биш нэгэн гэдгийг хүмүүс гадарлахтай боллоо. Бас иймгүй байсан атлаа тийм уриа гаргаж чадсан нь бүр аймшигтай. Доктор биш мөртлөө хууль зүйн доктор гэж танилцуулгадаа бичсэн нь үүний дэргэд юу ч биш гэмээр.
Сонгууль шувтрах алдад ялагч нь тодорхой харагддаг сонгууль тийм ч олон биш. Энэ сонгуулийн ялагч ньбараг тодорхой. Энэ нь ч сонирхол татахгүй байна. Харин хамгийн сонин нь хэн баян ходоод болох бол гэдэг л анхаарал татаж байна. Одоо ч баян ходоод болохгүйн төлөөх тэмцэл ид явж байна даа.

Зочин · 2013/06/24
Kang Sang Sun gej moonii ***shinii solongos ingej hudlaa yum bichuulhee boli