Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халуун байна.

2015 оны 08 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэгэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 
27-29 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.