Фрийдланд Монголд “ХҮН” нам байгуулжээ
2015/08/28
Фрийдланд гэхээр монголчууд сайн мэдэх болсон байх. Манай Оюутолгойг бүгдийг залгихдаа тулсан нөхөр шүү дээ. Өөрөөр хэлбэл ард түмэн бидний өмчөөс чамгүй аваад гарчихсан хүн. С.Ганбаатарын шүхэр дор, алсуураа Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр “ХҮН” хэмээх нам байгууллаа гэсэн далд эх сурвалжийн мэдээлэл тэнүүчлэх болсон. Өнгөн дээрээ С.Боргил тэргүүтэй хэдэн нөхөд нэг унжгардуу мэдээлэл хийсэн болж харагдаад байсан юм. Гэтэл ойрын эх сурвалжийн дэлгэснээр бол “ХҮН” нь гаднын хөрөнгө оруулалтай нам хэмээн батлав. Тэр тусмаа бүр Фрийдландаас хөрөнгө авсан нам хэмээв. Үнэн худлыг бүү мэд. Гэхдээ л энэ нь хоосон үг биш аж.
Тухайлбал, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүх хэлэхдээ “Манай нам ХҮН-тай нэгдэхгүй. Шуудхан хэлэхэд ХҮН нам бол Фрийдланд гэдэг нөхрийн Монгол Улс дахь бие төлөөлөгчийн газар гээд хэлчихэд нэг их буруу болохгүй. Надад энэ талаар хангалттай баримт байгаа. Фрийдланд гэж ямар нөхөр байдгийг монголчууд гадарлаж мэдэх болсон. Өмнөговийг цөлмөсөн шигээ одоо дахиад эх орон руу минь өнгөлзөж түүний санаархалыг энд хэрэгжүүлэхээр зорьж байгаа улстөрийн бүлэглэл бий болчихлоо” гэлээ.
Нэгэн цагт улстөрийн хүчнүүд гаднаас мөнгө босгож сонгуульдаад тэдний эрх ашгийн төлөө УИХ-д шургалдаг. Тэгээд гадныхны гар хөл болдог хэмээн С.Ганбаатар Үйлдвэрчний эвлэлийг толгойлж байхдаа байнга ярьдаг байв. Гэтэл өнөөдөр өөрөө ийм ажиллагаанд оролцсон гэхээр түшээдийн хэнд ч итгэмгүй.
А.Гал
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2015/08/29
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. 88583399
Зочин · 2015/08/28
УИХын бие даасан гишүүд Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намыг дэмжиж үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийллээ.Зөв сонголт,зөв амьдаралыг сонгож байна.
Зочин · 2015/08/28
Хүн нам дөнгөж өчигдөр байгуулагдаад өнөөдөр бусад намуудыг манайхтай нэгд гэж солиотой юм яриад явж байхаа болих хэрэгтэй. Аавдаа авгай авахыг заана гэдэг үг байдагдаа