Монголын ард түмэнд гитар уйлуулагч хэмээн олны танил болж буй дуучин бол О.Гантулга буюу Тулгаа юм. Тэрбээр "Universe best songs" наадамд оролцож олон мэргэжлтнүүдийн хараанд өртсөн гэхэд хэлсдэхгүй. Тухайн үед ХСИХ-ын олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан офицер залууд олон саналууд ирж байсны нэг бол "Нарны жим" ОАК-нд дүр бүтээх урилга байв.

Тус киноны гол дүрийн залуусын нэг бөгөөд киноныхоо дууг дуулсан цагаас хойш урлагт эргэлт буцалтгүй орсон гэдэг.

Дуучин, гитарчин Тулгаагийн ээлжилт шинэ уран бүтээл мэндэлжээ

 

Авъяаслаг залуугийн продюсераар "Guys 666" хамтлагийн дуучин Төгсөө ажилладаг ба ихэнх дууныхан хөгжмийг зохиожээ. Тулгаагийн гитарын гайхамшиг "Румба” сонсож үзээгүй залуус байхгүй биз ээ. Түүний "Он жав", "Ганцхан чамдаа" гэх мэт олон дуу нь бидний сонсох дуртай дуунуудын нэг болсон.

Дуучин залуу ээлжит уран бүтээл болох "Хонгор минь сайнуу” дуугаа олонд цацлаа.