Түүнтэй яаж харьцах вэ
2015/09/03
Сайн байна уу? би 3 сар гарангийн өмнө нэг залуутай уулзаж эхэлсэн юм. Анхнаасаа л бид их хурдан дотноссон. 3 4 дэх уулзалтан дээрээ хөдөө явж 2 3 хоносон ч секс хийгээгүй.
Хөдөө явж ажилдаг учраас бараг сар уулзалгүй нетээр л холбоотой байсан. Тэгэхэд тэр их л нялуун үгтэй мессеж бичиж, байнга л нетээр хардаг байсан. Тэгснээ гэнэт ирж чадахаа болилоо, дахиад ажиллална гэсэн. Би ч шууд л сэтгэлээр унаж, яваад очмоор ч юм шиг санагдаж байлаа. Энэ сэтгэл хөдлөлөө ч гаргаж, уйдаж байгаагаа бас хол байх чинь хэцүү юм гэх маягтай санаануудыг хэлсэн. Гэтэл тэр намайг шалгаж байсан бололтой. Анх хэлсэн хугацаандаа ирж, их л санасан бололтой уулзаж бариад л дажгүй байлаа. Тэгсэн нэг өдөр би санамсаргүйгээр түүний гадаад явах гэж байгаа тухай олж мэдсэн юм. Өөрийг нь хэлэх хүртэл хүлээгээд байсан ч юу ч хэлэхгүй явсаар л байсан. Үүнийг мэдсэн өдрөө өөрийгөө огт барьж чадалгүй уурлачихсан. Гэхдээ нууцаллаа гэж биш, өөр зүйлээс болсон юм шиг. Ердөө ганц удаа л ингэж уурласан. Өдөр өнгөрөх тусам л тэрэнд дасч байлаа, явна гэдгийг нь мэдсээр байж шүү дээ.
Бид нэгэнт дотно болж, түүнд хувцас хүртэл оёж өгсөн ч "Баярлалаа" гэх үг сонсолгүй харин ч бүр нэг тийм хачирхалтай нүдний харцыг олж харсан. Мань залуу хөндийрөөд л.... Нөгөө нялуун үгнүүд нь алга болж, уулзахаар бол хэвийн, гэхдээ нэг л сонин. Тэгэж байгаад нэг өдөр явах гэж байгаагаа хэлсэн. Яагаад ч юм сэтгэл нэг их шаналаагүй ч маш их гомдож байсан. Ер нь тэгээд сэтгэлд сэв суухаар үйлдэл, үг хэлэхэд секс ч сонирхолгүй, ийм тийм байрлалаар ч хийх хүсэлгүй болчихдог юм байна. Өмнөх охиноо мартаж чадаагүй олон жил болсон юм байна лээ. Гэтэл би ч бас тэрэнд дасчихсан байсан болохоор уулзах хэрэггүйгээ мэдсээр байж өөрийгөө татаж авч чадахгүй л байсан. Виз нь бүтэж, бүр явах хугацаа нь ойртоод л. Нэг найзынх нь хэлснээр тэр өмнө нь найз охинтой байгаагүй юм гэсэн. Би итгээгүй ээ, найз нь тэр зэргийн зүйл хэлж, тэр ч хэлүүлж чадна. Ганц удаа хоол хийж өгөхдөө зориудаар нээх амт сайнгүй шөл хийсэн, сэтгэлийг нь харах гэж.
Минийхээр бол тэгэсхийж байгаад л яваад өгнө гэсэн бодолтой байсан бололтой. Хэрвээ тэр үлдээд хайрлаад хайрлуулаад ажиллаад амьдаръя гэсэн бол над шиг айлын ганц охин, мөнгө хөрөнгө нь ч тэрнийх болж болох л байсан. Түүнийг гаргаж өгдөг өдөр гэрийнхэнтэй нь танилцсан. Нэг тийм назгай, дугарч ядсан, тэнэг уулзалт. Очихгүй байя гэж бодож байсан ч хамгийн сүүлийнх, тэгээд ч төгсгөлийг нь хармаар санагдаад байсан болохоор очсон. Мэдээж хайртай нохойгоо ч орхиод хөдөө явсан уйлдаг болохоор хэдэн сар холбоотой байсан гэсэндээ уйлсан. Харин мань гар их л жаргалтай амьтан, арай л инээхээс наагуур. Найзуудынх нь нүдний харцнаас санаа зоволтыг мэдэрч байсан. Тэр одоо ч гэсэн хүүе хаая гээд л юм бичээд байдаг ч би нэг л дүүрэн сэтгэлгүй болчихжээ.
Магадгүй энийг олж уншаад өөртэй нь хичнээн адилхан түүх болохыг таамаглаж болох л юм. Эндээс харахад дуртай бол дуртай, дургүй бол дургүй гээд эртхэн учраа олж чаддаг хүн л жинхэнэ эр хүн юм шиг. Эмэгтэй хүнийг дасгачихаад дараа нь яах гээд байгаа нь тодорхойгүй. Сэтгэлээ чанга барьж байгаа ч санах л юм. Одоо эргэлзэж байгаа зүйл бол хүний нутагт яваа тэрэнд яаж хандах вэ гэдэг л байна. Огт харьцахгүй байх уу? хааяа нэг хариу хэлчихээд байх уу гэдэг л байна.
zochin · 2015/09/03
Yavsan ni az bolj. Hol bgam chin udahgui martnaa. Uuriiguu zavgui blgaj durtai hiimeer bsn ymnuudaa hii.
Зочин · 2015/09/03
Chi bolison deer shuu. Er mundsan bish. Ganc bie bg deeree hunii sain muug meder
Сараа · 2015/09/03
"Бие холдвол сэтгэл холддог". Та 2 хамт байхдаа л нэг тийм хөндий байсан юм чинь холдох тусам хөндийрнө. Миний бодлоор залуу чинь гадагшаа явсан нь чамд бүр аз боллоо. Наадах чинь гадагшаа явна гээд чамайг явтлаа ашигласан байна. Чиний шинэ найз залуу хөгжилтэй, ухаантай, халамжтай, царайлаг байгаасай. АМЖИЛТ.
Зочин · 2015/09/03
naadhaa haya aa iluu sain chamaig hairlah zaluu garch irne .oortoo itgeltei bai
333333 · 2015/09/03
тэр чамтай найзлах эрхгүй л хүн байна шүү дээ, сонголт их байгаа
Зочин · 2015/09/03
bich iim yumiig uzsen hunii hunid chamd zubluhd chamd ugaasaa hairgui bas zubhun yabah ni bodogdoj chi bol haanch baidaggui hun naad huniihe hubid
odoo martaad uur hun ugaasaa garaal irne erthen martdaa tsag hugatsaa ungruh tusam l martdiin yum bicheed baival zgeer l naizuud shig bich harits tegj baij l dranni zgeer bn majilt husii
zz · 2015/09/03
Erthen shuud hel chi nadtai yag yah geed bgaa yum bee geed.
Зочин · 2015/09/03
Чи өөрөө би чамайг хүлээх хэрэгтэй юу гээл зоригтой асуучих. чамд хайргүй юм бишүү анхнаасаа ийм хүйтэн хөндий хүн цаашдаа бүр л хэцүү болно доо