TV-9 телевизийнхэн “Голден Жим” фитнес клубтэй хамтран “Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?” бооцоот уралдааныг зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд “Голден Жим” фитнес клубын захирал Ц.Баянмөнх, ТВ-9 телевизийн программын албаны дарга Н.Баярсайхан, тус клубын сургалт, хөгжил хариуцсан захирал Ө.Долгормаа, клубын багш, дасгалжуулагч Г.Нямдорж, “Жин хасах уралдаан-2”-ын ялагч С.Ууганбаяр, “Жин хасах уралдаан-3”-ын ялагч Б.Уянга нар оролцлоо.

Зуны хоёр сарын хугацаанд нас, насны ангилалаар илүүдэл жингийнхээ эсрэг тэмцэхийг тэд иргэдэд уриалж эрүүл, идэвхитэй хөдөлгөөнтэй амьдралыг сурталчилан таниулах өндөр ач холбогдолтой хамтын үйл ажиллагаандаа нэгдэхийг залууст уриалсан юм.

Монгол Улс Азидаа таргалалттай хүний хувиараа тэргүүлдэг аж. Сүүлийн жилүүдэд хүний таргалалтаас үүдэн зүрх судасны өвчин, элдэв эмгэг өвчлөл нийгэмд хүчтэй тархсан талаар мэргэжлийн хүмүүс сэтгэл зовнин ярьдаг. Ийм үед тэд цаг үеэ мэдэрч нүдээ олсон томоохон ажил сэдсэнээ ийн мэдээлсэн.

 Илүүдэл жинтэй хүүхдүүдэд зориулсан бооцоогүй уралдаан:
Оролцох насны ангилал: 8-15 нас
Хугацаа: 2 сар. 2013.07.05 – 2013.09.05
Бэлтгэл: Өглөө
Заал ашиглалт: 1 сар 100.000 төгрөг

Илүүдэл жинтэй оюутнуудад зориулсан бооцоот уралдаан:
Оролцох насны ангилал: 16-25 нас
Хугацаа: 2 сар. 2013.07.05 – 2013.09.05
Бэлтгэл: Өглөө
Бооцоо: 100.000 төгрөг

Шагнал:
1-р байр 1.000.000 төгрөг, “Голден Жим” фитнес клубт 6 сар хичээллэх эрх
2-р байр 500.000 төгрөг
3-р байр 200.000 төгрөг
Заал ашиглалт: 1 сар 100.000 төгрөг

Илүүдэл жинтэй насанд хүрэгчдэд зориулсан бооцоот уралдаан:
Оролцох насны ангилал: 25-аас дээш
Хугацаа: 2 сар. 2013.07.05 – 2013.09.05
Бэлтгэл: Цагийн хязгааргүй
Бооцоо: 200.000 төгрөг

Шагнал:
1-р байр 1.500.000 төгрөг, “Голден Жим” фитнес клубт нэг жил хичээллэх эрх
2-р байр 1.000.000 төгрөг, “Голден Жим” фитнес клубт зургаан сар хичээллэх эрх
3-р байр 500.000 төгрөг, “Голден Жим” фитнес клубт гурван сар хичээллэх эрх
Заал ашиглалт: 1 сар 125.000 төгрөг юм байна.

   “Голден Жим” фитнес клуб нь Жин хасах бооцоот уралдааныг тогтмол үр дүнтэй явуулдаг туршлагатай хамт олон бөгөөд мэргэжлийн багш дасгалжуулагч, олон улсын зэрэгтэй аэробикийн багш нар, мэдээлэл арга зүйн зөвлөгч эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн сүүлд “Жин хасах бооцоот уралдаан-3”-аа энэ оны зургадугаар  сарын 2-нд дүгнэж ялагчдаа тодруулсан юм. Цэвэр хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн, тураахыг эрхэмлэдэг энэ хамт олон тус уралдаанд  оролцсон 32 хүний нийт 426 кг өөхийг эх дэлхийгээсээ шатааж хаясан  бол тэргүүн байр эзэлсэн Б.Уянга 32,7 кг жин хассан байгаа юм.  Иймд ийнхүү нийгмийнхээ сайн сайхны төлөө, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа “Голден Жим” фитнес клуб дээрх үйл ажиллагааг зохион байгуулж чадах цорын ганц шаардлага хангасан мэргэжлийн клуб юм.

Тэмцээний явцад оролцогчдыг долоо долоо хоногоор Японы биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппаратаар хэмжиж, өөрийнх нь биеийн өөрчлөлтийн мэдээллийг өгч байх ба ялагчдыг тодруулах эцсийн дүн ч гэсэн энэ аппаратны мэдээллээр гарах учир ямар ч будлиан, буруу зөрүү ойлголт гарахгүй.

Шүүгчид:

  1. “Голден Жим” фитнес клубын захирал Ц.Баянмөнх
  2. “Голден Жим” фитнес клубын сургалт, хөгжил хариуцсан захирал Ө.Долгормаа
  3. Спортын бэлтгэлийн төвийн эмч, АУ-ы доктор Ч.Насанбат нар багтжээ.