“Богд-Ар”-ынхныг төр анхааралдаа авъя
2013/06/28
Муу дээрээ муухай гэгчээр Богд-Арт болж бүтэх юм нэгээхэн ч үгүй мэт. Өглөө бүр тэндээс хэн нэгэн асуудал хэлж үгүй бол аврал эрж албаны, мэддэг чаддаг хүнд нь хэл хүргээч хэмээн утасны цаанаас гуйх… өр өвдөм ийм мэдээг өглөө бүр ажил эхлэхтэй зэрэгцэн сонсох нь Богд-Араар өдөржин өвчлөх тэднээр өвчигнөх гол үндэс болох юм.
Хэдэн хүүхэд мөөгөнцөрт идэгдэж хэд нь эхүүн үнэрт нь эвгүйцэн түүнээ илэрхийлж чадахгүй тарчилж байгаа бол гэж бодохоос гол зурна. Тайван сууж үл чадна. Орцны ч бай захын айлынх нь хаалгыг татаад ороход л хамар сэтлэм, дотор эвгүйрхэм хөгц мөөгөнцөрийн үнэр сэнхийнэ. Оршин суугчид нь энэ үнэрт хэдийнэ дасал болжээ. Гадны хүн бол арав хүрэхгүй минут энэ орчинд байхад л агаар хайж хаалга цонх онгойлгож амь тэмцэнэ. Орон гэртээ ингэж амьдрах эмгэнэл биш гэж үү. Тийм ээ, энэ бол дөрвөн жилийн сонгууль биш. 40, 50 түүнээс ч олон жилийн амьдрал энэ л байрнаас хөвөрнө гэж бодохоор эндхийнхний ирээдүй үнэхээр бүрхэг санагдах нь хэнд ч лавтай Ямар сайндаа л 8а байрны нэгэн оршин суугч өөрийгөө Дагвадорж хэмээн танилцуулж “Танай сонин 7а байрны оршин суугчдын эрхийг л хамгаалаад дуу хоолойг нь хүргээд байх юм. Манайх ч мөн асуудалтай. Албаныханд нь хүргэх үг манай 8а байрныханд багагүй байна. Гэрлийн унтраалганаасаа эхлээд хана, таазны цууралт, ил, далд монтажны асуудлыг сөхөх юм бол хүн итгэмгүй дүр зурагтай өдийг хүртэл амьдарлаа. Богд-Арын 8а байрны оршин суугчдын асуудлыг “Богда Холдинг” болон МХЕГ, ШӨХТГ үгүй бол Монгол Улсын Шадар сайдад хүргэж өгөөч. Энд 300 гаруй айл өрх байдаг ч түүний цаана хэчнээн хөгшид, хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аз жаргал яригдаж байгааг бодох хэрэгтэй” хэмээн учирлалаа. Түүний зөв. Дагвадоржийнх энд 2006 онд орж байжээ. Гурван өрөө байраа ам.метрийг нь 375 мянган төгрөгөөр үнэлж авч байсан гэнэ. Гэтэл жил бүр гэртээ тодорхой хэмжээний мөнгөөр засвар хийсээр өдгөө дахин нэг байр авах хэмжээний төсвийг зарлагадсан тухайгаа хэллээ.
Энэ бол дан ганц Дагвадоржийнд тулгарсан асуудал биш бөгөөд 8а байрныхан оршин суугчдын нэлээд хэсэг нь 30-40 сая төгрөгөөр орон гэрээ өөд нь татжээ. Гэвч байдал дээрдсэнгүй гэнэ. Гараашных нь гэрэл үе үе шатчихдагаас болж нүдээ аньсан мэт харанхуйд тэмтчидэг аж. Орцны хаалганы бариул, түгжээ нь хугарчихсанаас шөнө оройдоо түгжигдсэн хаалганы цаана гацах тохиолдол бишгүй гэж байна. Энэ бол Богд-Ар дахь хамгийн наад захын жишээ аж. Байсгээд л ус алдах нь жинхэнэ аюул гэсэн. Ингэхдээ халуун хүйтэн усны хоолой айлуудын тааз, шалаар ямар ч зураг төсөлгүй, стандартын бус тавьсан байдгаас үүдэж ус алдах аюулд айлууд нэрвэгдэх нь өвлийн улиралд бол толгойн өвчин болдгийг тэрбээр дуулгана билээ. Энэ аюул биш гэж үү.
Шадар сайд аа, балаг дагуулсан Богд-Арыг газрын хөрснөөс арчъя. Сууринаасаа эхлээд цуурч, хэдийнэ ганхахад бэлэн болчихсон дүр зургийг харах аймшигтай байна. Худлаа гэвэл очоод хараарай. Энэ хорооллын байрууд сууринаасаа эхлээд цуурч хагарсан хүний гар битгий хэл хөл яваад орчиход торохгүй багтах хэмжээний хагарал үүсчээ. Аюул энэ биш гэж үү. Ниргэснийх нь хойно хашгирав гээч л болох вий дээ. Барилгын салбарт энэ мэт овоолсон шавар тагз барьж өндөр үнээр иргэдэд борлуулчихаад өдгөө юу ч болоогүй юм шиг чив чимээгүй яваад буй олон олон хүмүүст үүрэх хариуцлагийг нь давхар яръя. 300 гаруй иргэдийн амь нас, аюулгүй байдал, эд мөнгө, эрүүл мэндийг уландаа гишгэсэн эрх дархтанууд өдгөө хаана явна вэ.
Идэр ёсийн жавраар хаалга, салхивчнаас нь хүйт үлээж хоол хийх зуурт л хана, тааз нь хөлөрч эргээд хөлдөж мөсөн унжлага үүсдэг байна. Энэ аюул биш гэж үү. Мэргэжлийн хяналт гэх газрын өнөөх өндөр сэнтийд тухлагчдаас аюул гэж чухам юу болохыг асуумаар байна. Хороолол нурж олон арван хүн осолдох нь аюул юм гэж үү. Түй, түй муу ёр байгаа даа. Хатуу сонсогдож байна уу. Бодохоос ч айдаг үнэн гэж ийм л хатуу сонсогдож уншигддаг учир энд хүргээд дуусгая. Юутай ч Богд-Арынхныг төр анхааралдаа авъя.
Үргэлжлэл бий…
tuya · 2015/11/01
Ene setguulcid yamar ch ul undesgui zuil bichih yuma,ter no garsan 7a, 8a,bairaa l bicheech bitgii buh bairiig medehgui baij bogd ariinhniig geed hamruulaad bai! manai bairand odoog hurtel yamarch no alga uuchlarai! Tegeed ch barilgiin kompani ni odoo hurtel enedee buh asuudliig shiideed l baij baidag. Gants unen zuil ni gadna zogsoold mashin zogsool hureltsehgui ene l hetsuu baidag.
tuya · 2015/11/01
yamarch no garagui busad bairnuudiig yagaad tur anharalda avah ve! teneg yum bichih yumaa,,
Зочин · 2015/09/06
Ulaanbaatart barigdaj baigaa buh bairuudiig hyataduud barij bgaa bizdee,,Tiim bolohoor suuliin 10 jild barigdsan buh bairuud muu bolj bainuu,,
Зочин · 2015/09/06
manai ene bairand bugd l anh orson ailuud amidardag,7 jil amidarhad neg ch problem baisangui gants kpantnii gol l soliulsan baih,uvulduu hichneen saihan dulaahan tseverhen duu chimeegui buh yumandaa oir setgel hangaluun amidarch bna,ub hotod uchnuun aimaar muu barisan shine bairnuud bna harin ter bairnuudad l sanaa zovj bna,udahgui yamar ih paktuud ilreh boldoo,,
Зочин · 2015/09/06
Shal hudlaa teneg yum bichij baih yumaa. Hen unemshih ve naad teneg niitleld chin,harin bi sonsoj baisan ene ni hyatad kompani tuviin tuvd iim sain bairlaltai gazariig avsan bolohoor odoo iluu gazart ni shunaj avah geed avch chadahgui bolohoor eldev yanziin hudlaa muu niitlel bichuuleed baidag gej, Manaih ene 20 a bairand anh ashiglaltand orohod ni ah duuteigee 4 bair avch baisan odoo hurtel eneendee amidarch bna
Jina · 2015/08/28
5-6 jil bogd ariin 1 bairand amidarch bna saihan l amidarch bna niited ni muulhiin oor oor kompanii barisan bair sh dee
Зочин · 2014/11/27
10jil bolj bhad ungu zus ni hamg.n dajgui.ni yum bishu busad bair dunguj orood l gadna hana ungu aldaad nurj bn. Haaya krant shugamnii asuudal yamar ch bairand gardag asuudal hudlaa surjignehee bolimoor yum da. Ter ugsarmal 9. 5davhr.g yana ortsoor orood l nil hulgana umhii bohir ni haliad huiten gej jigteihen gadnaa alag ereen boltloo huus naah yuma
Huts · 2014/02/22
Mongoliin haana ch hujaa nar bii.huseed bgaa hun gua hujaa nariig tegeed mongoloos garga l daa.10 garui jil amidarj bn ymar negen asuudal end garsaniig n medehgui l yum bn.ongo uzemj sain.medeej barih uedee muu barsan bairch bii.sain n bii.orosuudiin barisan bair geed sain n haa bgaa yum dee hoorhii.tegehdee nuraad suud bolson yum bhgui sh dee.ochnoon myangan hun end amidraad udaj bn.zugeer yanz buriin hudal yum bichilgui ****oo sain arch.
***** · 2014/02/22
Bogd-araas muu iljirsen bairnuud ene tend zondoo l bn ** uudee.dotor amidarj bgaa humuus n oilgtoi bish bol ymarch goe bair ch gesen uner tanartai bolno.Hotiin soel medehgui huduunii **uud Bogd-ariin zarim bairnuudad bii.ted l bohir bolgoj bgaa.Hotod osson hotiin sorltoi humuus amidarch bgaa n tsverhen l bgaa.huduunii **uud huduunuu l baih heregtei.Yumiig bitgii oroosgol harj bai.Bogd-ar bair odoo 10 n jil ehniih n bolj bn tegeed huraad unalaa yu.gadna uzemj chinii tsarainaas goe bgaa baih.
moldavian news · 2013/07/09
Fw4*JY Im thankful for the article.Thanks Again. Much obliged.
Зочин · 2013/07/03
arai ch tiim aimar bair bishee
Зочин · 2013/07/01
medkuideee yu ch gemeer yumbedee...
Зочин · 2013/06/30
baychuudiin horoolol gej ongirdog ***inee
Зочин · 2013/06/30
bogd ard ****an ***** amidardag ***** horoolol gej sonsson vnenvv
Зочин · 2013/06/30
urgah naran horoolol ch bna .zunduu bgaa iim yum barichaad zeeleer ***hah bodlogo yavagdaj bna da .barisan gazar bolon zeeluulegch bankn ***lgasnii unssen deer zuvshuursun bga ter gazarn hariuts**** huleeh bhaa,enenii orond ha**** baishind amidarsan n deer yum bna
Зочин · 2013/06/29
богд артай ижил барилга нийслэлд зөндөө байнаааа.Барьсан компани нь ядаж 5-6 жилийн баталгаа өгдөг баймаар байнаа.Манай байр ашиглалтанд ороод 6 жил болж байна.Уг нь хамгийн чанартай баригдсан барилга л гэж орсон 6 жилийн дараа цууралт өгч эхэлдэгийн байна.Энд нэрийг нь хэлээд яахав гэхдээ манай хорооллын айлуудын цонх, хананд цууралт өгөөд байгаа би айл хөрш гадаа салхилж байгаа хүмүүсээс асуухад дээд давхрынхан гайгүй доод давхрууд бүгд цууралт өгч байгаа гэсэн.Үүнийг хаана хандвал дээр вэ аль эсвэл чимээгүйхэн зарсан нь дээр ч юм уу зарим нь тэгээд байх юм.
Зочин · 2013/06/29
Барисан компанид нь арга хэмжээ аваачээ. Хүний мөнгө авчихаад ийм ****** барилгад оруулчихаад жирийн ард иргэд хохирч байна. Хятад компанид нь арга хэмжээ авч төлүүлээчээ
Зочин · 2013/06/29
BOGD AR HOROOLOLIIN *A BAIRAND 2 OROO BAIR ZARNA
Зочин · 2013/06/29
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
Зочин · 2013/06/29
Богд Арын 6 -7 байшинг Хужаа нар барих гэж 10 жил болсон. Одоо байгаа айлын ихэнхид нь Хужаа нар үүрлэж **********далт кондрбанд цэцэглүүлж байдаг
Зочин · 2013/06/29
Зочин · 2013/06/29
um bolgoniig tor anhaaraldaa avna gej yu bdag um be barisan bariulsan gazar hariuts**** huleeh estoi