С.Баярцогтыг огцруулах саналыг хэн захиалав?
2015/09/07
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлж, тун удахгүй шийд гаргана, ингэхдээ хууль бус бүлэглэлүүдээс айхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэний маргааш нь буюу өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газрын "гол тулгаар, уураг тархи" нь болсон ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд С.Баярцогтыг огцруулах саналаа өргөн барьж буйгаар зарлав. Үндэслэл нь иргэдийн өргөдөлд цаг тухайд нь хариу өгч байгаагүй, ЗГХЭГ-ийн 40 гаруй хүнийг халсан болон 2013 оны “офшор данс”-ныхаа асуудалд ёс зүйн хариуцлага хүлээлгэхийн тулд юм гэнэ.
Мэдээж С.Баярцогтыг огцруулж болно. Гэхдээ ийм тодорхойгүй шахам үндэслэлээр түүнийг яаран огцруулах санал гаргаж буйн цаана тодорхой “бүлэглэл” байгаа нь нууц биш тухай эх сурвалжууд өгүүлж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнө нь Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санал гаргасан ч яг хэлэлцэхийнх нь өмнө гэнэт саналаа ямар ч тодорхой үндэслэлгүйгээр шахам буцаан татаж буйгаа мэдэгдсэн. Үүний дараахан нь Х.Тэмүүжиний “амраг” гэх Г.Сарангэрэл нартай холбоотой дуулиан дэгдсэн юм. Өөрөөр хэлбэл О.Баасанхүүг нэр бүхий лидерүүдийн захиалгаар хэн нэгнийг огцруулах санал гаргадаг байж тухай улс төрийн хүрээнд нэгэнт дүгнэдэг болсон. Тэгвэл энэ удаагийн “сайд огцруулахыг захиалагч” мөн л “Х.Тэмүүжинг огцруулахыг захиалагч” болох тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын ҮЗХ-ыг хуралдуулж, намын даргаа огцруулахаар төлөвлөж буйг АН-ын ЕНБ Дарга батлаагүй ч басхүү үгүйсгээгүй. Энэ үйлдлийнх нь хариу цохилтын “эхний барьц” болж, ЗГХЭГ-ийн дарга, Монгол улсын Сайд С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор оруулж ирж буй аж.
Э.Мягмардорж
sonin.mn
Зочин · 2015/09/08
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т
Зочин · 2015/09/07
офшор данс чинь хангалттай ш дээ огцруулах нь битгий хэл шоронд орох үндэслэл мөн.энэ Энхбаяртай адилхан бүх зүйлээ алдахаас айж хэрэгээ хүлээхгүй ширэн нүүрлээд лбайгаа болохоос.Оюутолгой гэрээний ашиг тус одоо хаана байнаа новшоо гэж чамаас асуумаар байна шүү Баярцогт лалар минь
Зочин · 2015/09/07
zailj l bval xen gargasan bsan ch xamaagui shdee unendee xarin ch ogcruulchihval ard tumen bayarlah bxaa
Зочин · 2015/09/07
AN nam ungursun 4jil uls eh oron ard tumniig yaj yduuruulj tuilduuldgiig yruu saihnaar haruullaa. ene oimsnii zawraar oichij irse huuhed bais geed l 1 huniig ogtsoruulah urugdul ugch ter ni suuldee ur dungui zamharch zugeer l neg uls turiin shou hiih ymaa.
Зочин · 2015/09/07
ХЭН ИХ ДУУГАРЧ БАЙНА ХУДЛАА Ч БАЙСАН АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙДАГ . МАН ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ОЛОН УДАА ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ БАЙСАН . НЯЦААЛТ ХИЙХГҮЙ ДУУГҮЙ БАЙХААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР Ч БАЙГАА ШИГ ХАРАГДДАГ. А.Н ТЭГЖ ИХ АЛДСАН. А.Н БУСАД НАМУУДЫН АДИЛ ШИНЭ НАМ, ЗАЛУУ НАМ. ЯЛГАА НЬ БОЛ ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ ҮНЭЛЭГДЭЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН. 88583399 Ш.Ү .ХӨДӨЛГӨӨН