АН-ынхан Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар болсон гэж өчигдөр мэдэгдэв. Тэд арай тоглоогүй байгаа даа. Уг нь Өршөөлийн хуулийг АН-ынхан санаачилж тэр битгий хэл хүч түрэн баталсан шүү дээ. Гэтэл одоо өөрсдийнхөө гаргасан шийдвэрт тавьсан хоригийг өөрсдөө хүлээж авах болжээ. Галзуу юмуу, гажигтай юмуу. Эсвэл тэд хууль баталж тоглоод байна уу.

 

Морь унасан толгойгүй хүн шиг явж буй тэдний энэ байдал Монголын төрийг жинхэнэ эмгэнэл болгож байна. Төрийн хууль тогтоох байгууллагын бүх үйл ажиллагаа хариуцлага дээр тулгуурлах ёстой байтал нэг өдөр нууцаар хууль батлаад тэр нь олон нийтэд ил болонгуут "за за манайх хамаагүй шүү" гэсэн байдалтайгаар ард түмнээрээ дамшиглан хууль тогтоон тоглож байгааг юу гэж ойлгох вэ?

Өршөөлийн хуулийг З.Энхболдтой гар, хөлөөрөө сүлбэлдсэн Н.Энхбаярын захиалгаар баталсан нь нууш биш. Тэд ирэх сонгуульд хамтарч ажиллахын тулд эхнээсээ замаа ингэж засч буй. Бүхэл бүтэн төрөөр тоглож, үймүүлж чадаж байгаа Н.Энхбаярыг гайхалтай гэхээс өөр юу хэлэх билээ. Харин ганц хүнээр засаг төрөө тоглуулж суугаа АН-ынхан үнэхээр өрөвдөлтэй санагдана.

 

Тэд арай тоглоогүй байгаа даа. Уг нь Өршөөлийн хуулийг АН-ынхан санаачилж тэр битгий хэл хүч түрэн баталсан шүү дээ. Гэтэл одоо өөрсдийнхөө гаргасан шийдвэрт тавьсан хоригийг өөрсдөө хүлээж авах болжээ. Галзуу юмуу, гажигтай юмуу.

 

Өршөөлийн хуулийг Н.Энхбаярын захиалгаар "шударга гарууд" УИХ-д өргөн барьж, АН-ынханы шахалтаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараас тэс өөр болгож баталсан. Энэ нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Ер нь тус намаас М.Батчимэг, Х.Тэмүүжин нарын гишүүдээс бусад нь Өршөөлийн хуулийг өмөөрч явсан нь саяхан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө хэлж байсан үгээ мартаж суурин дээрээ 180 градус эргэн өөрсдийнхөө гаргасан хуулийг өөрсдөө үгүйсгэж эхэллээ.

 

Ард түмний шахалт шаардлагаар арга буюу мухардаж байгаа тэдний энэ үйлдэлд шударга ёс огтхон ч нөлөөлөөгүй. Энэ бүх үйлдлээрээ тэд улстөрийн нам болж төлөвшөөгүй гэдгээ л нотлон харуулж байна. Яг л салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг.   

 

Ер нь өршөөлийн хуулийг хэн батлачихав гэсэн эргэлзээ олон нийтийн дунд төрж эхэллээ. АН-ын оролцоогүй хууль мэндлэх ямар ч боломжгүй. Гэтэл өнөөдөр хэн ч биш хий үзэгдэл өршөөлийн хуулийг баталсан болж орхих шив. Хий үзэгдэл энэ хуулийг гаргасан нь үнэн юм бол тэд үүнийгээ хэлэх хэрэгтэй.

 

Далдын хүч, ер бусын шид хариуцсан Н.Батбаяр мэтийн гишүүд нь байж л байгаа шүү дээ. Хэрвээ энэ хуулийг баталсан нь эзэнтэй, намтай бол тэдний нэрсийг ил гаргаж зарлахыг шаардъя. Ард түмэн авлигчдийн талд зогссон гишүүдийг харж аваг.   Ямарваа бичиг баримтыг нууцын зэрэглэлээс гаргах эрх УИХ-д бий. Тийм учраас АН-д өчүүхэн ч гэсэн шударга чанар үлдсэн бол Өршөөлийн хуулийг баталсан гишүүдийг ил болгох хэрэгтэй.

 

Х.Тэмүүжин гишүүний хэлснээр ард түмний өмнө гарахдаа амаар дүүрэн шударга ёс ярьдаг, ачир дээрээ суурь дээрээ эргэж, эрх мэдэлтнүүдийн талд үйлчилдэг тэр уйваагүй, ухаангүй, урагшгүй улстөрчдийг ард түмэн үнэхээр их мэдэхийг хүсч байна.

Т.Хулан   

http://www.24tsag.mn