Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид хуурамч дүгнэлт үйлдсэн гэв
2013/07/01
Хар нөмрөгтэй, гартаа хадуур шиг зүйл барьсан нэгнийг эрлэгийн элч хэмээн нэрийддэгийг санаж байна уу. Тэгвэл тэрхүү эрлэгийн элч нар өнөөдөр цагаан нөмрөг нөмөрч, хадууртай гараа алтан гартай хэмээн цоллуулах болжээ.
Товчхондоо, эмч нар юм л даа. Хүний амийг аврах хүндтэй бас хариуцлагатай үүрэг хүлээсэн тэднийг эрлэгийн элч хэмээсэнд өршөөнө биз. Гэхдээ эдгэрэх гээд очсон нэгнийг хагас үхдэл, хүний сүг болгож байгаа учраас ингэж хэлсэндээ гэмших зүйл алга. Эмч нарын буруугаас болж төрүүлсэн үр нь эхээсээ айж, ээртлээ уйлж байхад энэ зэргийн зүйлд гомдохгүй биз дээ. Угаасаа гомдох ч эрх байхгүй юм чинь.
Эрүүл саруул төрөхөөр очсон нэгнийг өтгөн шингэнээ гэдсээрээ гаргадаг болтол нь явуулчихаад нүдэн балай, чихэн дүлий болгосон тэднийг эмч гэх нь угаас зохисгүй юм. Ёстой л гарыг нь цайлгахгүй бол догширч мэдэх тэдэнд эмч бус эрлэгийн элч гэх нэр нь илүү гоё чимэгтэй ч юм шиг. Тэгээд бас өөрсдийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд элдэв бусармаг хэрэг сүвэгчилж явсан нь эрүүл мэндийн салбарыг өдрөөс өдөрт өвчлүүлж байна. Харин үүнтэй холбоотойгоор, ганцхан жишээ дурдахад л хангалттай. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө гарсан хэрэг ч өнөөдөр асуудал эд хөвөрч байгаа учраас жишээ татъя.
Нийслэлийн III амаржих газарт төрөхөөр очсон Э.Хонгорзул гэх эмэгтэй өдгөө өтгөн шингэнээ гэдсээрээ гаргаж, хагас солиорлын байдалтай хоёр жилийг үдэв. Гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байсан тэрбээр кесарево хагалгаагаар төрөх үедээ гэдсэндээ метр гаруй марль (самбай)-тай үлдсэнээс их хэрэг мандсан байдаг. Энэ нь эмч нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалсан гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай мэдээлсэн. Гэсэн ч өнгөрсөн сард Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс (ШЭШХ)-ийн ахлах зэргийн шинжээчид Э.Хонгорзулыг “метр гаруй самбайг залгисан” гэх хачирхалтай дүгнэлтийг үйлдсэн юм. Гэтэл ахлах зэргийн шинжээч эмч нар хуурамч дүгнэлт үйлдэж, эрүүл хүнийг эрэмдэг болгосон үйлдлээ хаацайлж байжээ. Тодруулбал, Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболд гэгчээс “самбай залгисан” гэх дүгнэлтийн талаар байцаалт авч эхэлсэн байна. Мөн тэрбээр Э.Хонгорзулаас гадна арван хүнийг хуурамч дүгнэлтээр хохироосон талаар эх сурвалж өгүүлэв.
Харин тэдний үйлдсэн дүгнэлтэд үндэслэн Э.Хонгорзулын хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргүүлээд байсан юм. Ямартай ч дүгнэлтийг дахин шалгах болсноор Э.Хонгорзул эмэгтэйн хувьд сайн хэрэг. Хэдийгээр тэр хүний муу үзэх гэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаагүй ч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тэрбээр “самбаа залгисан” хэмээн гүжирдүүлэх учиргүй юм. Үнэхээр эрүүл хүний ухаанд багтамгүй дүгнэлтэд хэн итгэх билээ.
Түүний хувьд эрүүл ухаан орох цаг нь хоёр минут байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнд олдож байгаа тэр цаг хугацаанд төрүүлсэн үр, түшигтэй ханиа харах нь хамгийн эрхэм зүйл. Гэсэн ч тэр үнэт цаг хугацаанаасаа хумслан байж “Надад гурван хүүхдээ орхиод, марль залгиж амиа хорлох шалтгаан байхгүй. Ажил, мөнгө гээд дутагдсан зүйл нэг ч байгаагүй. Би сайн ханьтай, одоо ч дэргэд маань үргэлж намайг асарч байна” хэмээн хэлсэн нь асар үнэтэй цэнэтэй гомдол юм шүү.
“NT” © А.ЧИЛҮГЭН
Зочин · 2013/07/03
iim utgagvi hvmvvs bh gej ooriinh ni hvvhed ingewel yah bol baliar muusain yumnuud
Зочин · 2013/07/03
Hogiin aluurchid
Зочин · 2013/07/02
ene shuuh emnelegiinheniig avilgatai temtseh gazar ***lgamaar yum
Зочин · 2013/07/02
Estoi heleh ch vg alga amid yvah batalgaa alga
Зочин · 2013/07/02
Удвал гэх хүн сонгууль гэж манарч явахын оронд энэ мэт ажлаа хийгээсэй билээ дээ .
Зочин · 2013/07/02
ugaasaa mongold hunii tuluu gesen asudal yu ch ugui bolson, deerees ni hariuts**** huleene gj ogt baihgui bolson ni olon hunii eruul mend, ami nas ar gert muugaar noloolj baiga ni arai l hirees hetersen aimshigtai baigaa
Зочин · 2013/07/02
yr n inge. sain emch beldej chadaagui hoino, emchluuleh geed baigaa humuus n gadaadad emchluul. bitgii mongoliinhoo emch nart uzuul. ovdson ued chin 103-aas tanid uilchleh emch ogt alga baina gej helj baig. tegeed buh emch naraa aluurchnaar n duudaarai.
Зочин · 2013/07/02
emch nart no bdag bvh l bvten hvnii ami amidral shvvde ter hvniig tegeed yaa gd uursdiguu haitsailaad bga yum be y****as aigaad bgaa yum bol termungig ni ug l du emch nart ergeed mungu oldonoharin ene ***iro****d ervvl mend ni hezee chergej irehgvi ingeed l amid bj bval ger bvliihend ni buun az
Зочин · 2013/07/02
zss ****l hudlaa