Осолд орсон нэг айлын хүүхдүүдийн хоёрынх нь зулай цөмөрчээ
2013/07/03
Жолооч нарын болгоомжгүй байдлаас болж явган иргэд гэмтэж, бэртэх явдал сүүлийн үед эрс нэмэгдсэн. Ялангуяа бага насны хүүхэд авто осолд орох нь ихэссэн.
Тухайлбал долдугаар сарын 1-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу “Оргил” рашаан сувилалын эргэдэг уулзвар дээр Тоёота маркийн авто машин “Ниссан” маркийн авто машинтай мөргөлдсөн осол гарсан. Энэхүү ослын улмаас Тоёота маркийн авто машины жолооч нь сандарч баруун тийшээ жолоогоо дарсны улмаас явган хүний зорчих хэсэг дээр явж байсан таван хүүхдийг дайрч гэмтээсэн осол гарчээ. Тухайн хэргийн газарт найман сартай 19 насны хамаатан садангийн найман хүүхэн явж байжээ. Эдгээр хүүхдүүд Зайсан толгой гарахаар гэж явж байгаад ийн аймшигт осолд өртсөн байна. Хүүхдүүдийн гэр нь Хужирбуланд байдаг бөгөөд тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Гэмтсэн хүүхдүүдийн хоёрынх нь бие хүнд байгаа хэмээн Замын цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Үлдсэн дөрвөн хүүхдийнх нь гэмтэл харьцангуй гайгүй учраас эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж Гэмтэл согог судлалын төвийн эмч нар үзжээ. Түүнчлэн Гэмтэл согог судлалын төвийн гавал тархины гэмтлийн тасгийн тэргүүлэх зэргийн эмчлэгч Б.Батцолмонгоос Энхтулга, Сүжин гэх хүнд бэртсэн хоёр хүүхдийн биеийн байдал ямархуу байгаа талаар тодрууллаа.
-Өчигдөр Энхтулга гэдэг 14 настай хүүхэд тархины хагалгаанд орсон гэсэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?
-Манай эмнэлэгт авто осолд орсон хоёр хүүхэд маш хүнд байдалтай хүргэгдэж ирсэн. Хоёр хүүхдийн нэг нь 14 настай буюу Энхтулгын тархины яс цөмөрсөн байдалтай ирсэн. Энхтулга өчигдөр өглөө 07 цагт хагалгаанд орсон. Одоогоор хагалгааны дараах байдалд байгаа. Энхтулгын баруун талын зулайн яс нь цөмөрч дор байдаг судсыг нь гэмтээж цусан бүлэг үүссэн байдалтай байсан. Үндсэндээ цөмөрсөн ясыг авах мэс ажилбар хийгдсэн. Том судас гэмтсэн учраас хагалгаа амжилттай болсон гэж хэлэхэд бэрх байна. Эмнэлэгт ирэхдээ биеийн байдал тун хүнд байсан. Харин нөгөөх хүүхэд нь найман сартай Сүжин гэх жоохон охин байсан. Мөн адил зулайн яс нь цөмөрсөн. Сүжин охины хагалгааг тав дахь өдөр хийхээр төлөвлөөд бэлдэж байна.
Тэрбээр ийн ярив. Харин хүүгийн ээж Т.Энхжаргал дараах хариултыг өгч байна.
-Хүү маань өчигдөр хагалгаанд орсон бөгөөд одоогоор хагас ухаантай л байна. Эмнэлэг бараадаж ирсэн учраас бүх юм сайхан болно гэсэн бодолтой л байна даа. Хүү минь алтан гартай эмч нарын буянд өдий зэрэгтэй болчихлоо. Хагалгаанд орсноос хойш найман дусал үргэлжлүүлж залгуулаад л хэвтэж байна. Эмчилгээ сайн хийгдэж байгаа учраас Энхтулга хагас ухаантай байна. Тэгэхдээ эмч нарын хэлж буйгаар цаашид яахыг нь хэлж мэдэхгүй байна гэсэн. Хүнд хагалгаа учраас одоохондоо амжилттай болсон гэж хэлж чадахгүй нь. Цаашид байдал яаж ч эргэж магадгүй болчихоод байна. Энхтулгад цус нөхөх, төлжүүлэх гээд төрөл бүрийн л эмчилгээ хийгдэж байгаа. Хүүгийн хувьд гар хөл гээд шалбархайгүй газар гэж байхгүй. Хүний таван хүүхдийг нэг зэрэг гэмтээнэ гэдэг чинь их хэцүү байдаг юм байна. Сэтгэл санаа их хүнд байна. Хоёр хүүхдээ л хөл дээр нь босгочих юмсан. Харин Сүжингийн хувьд чөмөгний яс хугарсан, аарцгандаа өөрчлөлттэй, тархины яс цөмөрсөн оноштой байна. Сүжин тав дахь өдөр хагалгаанд орно. Мөн л их хүнд хагалгаа болно гэж эмч нар хэлж байна лээ.
Мөн түүний эгч Т.Энх-Хэрлэн ийн ярьж байна.
-Хэргийн газар бид одоо болтол очиж чадаагүй байна. Хагалгааны дараа хүндрэл явагддаг учраас хоёр хүүхдийг хараа хяналтаасаа салгаж чадахгүй байна. Мөн Сүжингийн хагалгааны өмнөх шилжилгээнүүдийг хийлгэж хагалгаанд бэлтгэж байна. Охин өвчиндөө зовиурлаж их хэцүү байдалтай байгаа. Сүжин найман сартай хүүхэд учраас их айж байна. Нялх хүүхэд гэдэг чинь хаашаа л бол хаашаа харчихна. Сүжинд бид нас нэмэх ном уншуулж эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна даа.Энхтулга, Сүжин хоёрт эмчилгээ хийж байгаа эмч нь биднийг сэтгэл санаагаар их дэмжиж байгаа. Эмч хүнээс сайхан үг сонсохоор сэтгэл онгойгоод л явчих юм. Одоо залбирах л үлдэж байна.
Б.Нарантуяа
super news · 2013/07/13
j3gvXW A round of applause for your blog post.Thanks Again. Keep writing.
news · 2013/07/12
GOHeY* Fantastic article post.Really looking forward to read more. Cool.
Зочин · 2013/07/05
Buh yum saihan bolnoo.Bugdeeree hagalgaa amjilttai bolno,2huuhed eruul saihan bolno geedl bodoj ,zalbirch bgaa.Eruul saihan bolnoo.Sanaagaa buu chileegeerei,sain emch nariin buynaar hul deeree bosood lirne.Tenger iveeg.
Зочин · 2013/07/05
* sartai huuhed bnle medeger garch bsan edgeh boltugai bas neg ger buliin * hun
Зочин · 2013/07/04
Burhan mini 2 huuhed mini amid l baibal boloo emch nartaa itgej bn
Зочин · 2013/07/04
burxan 2 xvvxdiig tani iweex boltugai
Зочин · 2013/07/04
hehe naiman sartai * ****** gesnuu oilgosngui
Зочин · 2013/07/04
найман сартай 1* насны хамаатан садангийн найман хүүхэн yu bicheed bga yum be galzuu yum shig yum bichih yumaa bichsenee haraach
Зочин · 2013/07/04
Xagalgaa amjilttai bj ene 2 xuuxed edgenee. Xamgiin sain saixan eruul enxiig xusie.