Энэ сарын 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд  ихэнх нутгаар , 22-нд  баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн  хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 

Тиймээс ард иргэд анхаарал болгоомжтой байж хөдөө явахдаа бэлтгэлтэй явахыг анхааруулж байна. Мөн малчид малаа бэлчээрлүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг холбогдох газраас санууллаа.