Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өчигдөр орой дуусч шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргав.

Л.Гансүхэд 4.6 жил, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг 19 сая, 200 мянган төгрөгөөр торгохоор болсон.  Шүүх хурлыг таван өдрийн турш нээлттэйгээр үзсэн олон нийт төрийн албан хаагчдын шударга бус үйлдлийг эсэргүүцэж, цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж байв.

Харин Л.Гансүх нарыг шүүх хурлын талаар Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Нягтлан энэ тэр гэнэ үү. Авлигачид тийм адгийн. Бусдад хэргээ тохчихоод үлдсэнийг нь худалдаж авах гэдэг. Тиймээс аль алиныг нь өршөөж болохгүй” хэмээн жиргэсэн нь твиттэрчдийг бухимдуулав.

С.САРУУЛ

 Эх сурвалж: www.polit.mn