Нөхөртэйгээ харьцаагаа сэргээж чадахгүй байна
2015/09/27
Гэр бүлийн харилцаанд аль сайндаж муудахыг тэр гэхэв. Гэхдээ нэгэнт ан цав суусан бол эргэж эвлэхдээ үнэхээр хэцүү байдаг бололтой. Би нөхөртэйгээ ерөөсөө харьцаагаа сэргээж чадахгүй байна.
Яасан гэхээр нөхөр бид 2 суугаад 8 жил болж байгаа. 2 жилийн өмнө ихэр хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсноос хойш мэдээж хэрэг амьдралын хэв маяг өөрчлөгдсөн л дөө. Би ч өөрийгөө гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдээ анхаарах болсон.
Нөхөр гэр бүлээ тэжээж байгаа гэдэг утгаара илүү цагаар сууж ажиллан, оройтох болсон. Би хэдийгээр царай алдсан ч гэсэн ялаж халамжаар дутаахгүй бай л гэж бодож, орой ирэхэд нь хоолоо халаагаад, аз жаргалтай л байсан. Тэгсэн оройтоод байсан нь албаных нь дарга гээд шулам шиг хүүхэнтэй явалддаг байснаа болсон юм билээ.
Намайг жирэмсэн байхаас хуурч эхэлсэн байгаа юм даа. Би юу ч мэдээгүй гадарлаагүй байсан. 4 сарын өмнө л мэдэж асуудал үүссэн. Би хүүхдүүдээ аваад аав ээжийндээ очиж, дахиж хуурахгүй гэсэн ам мөчигийг нь авсан ч гэсэн харьцаа өмнөх шиг байхаа больчихсон.
Би нөхөртөө итгэхгүй хардаад, байн байн ФБ, мессенжер, утасыг нь шалгадаг болсон. Хэдийгээр болохгүй гэж мэдэж байгаа ч яагаад ч юм нэг л болж өгөхгүй байна. Ядаж л сексдэх дээ хүртэл, энэ нөгөө хүүхэнтэйгээ яаж хийдэг бол, өнөөх нь надаас саян болов уу, муу болов уу? гээд олон юм бодох боллоо.
Яах уу
Зочин · 2015/09/30
Хүсэж байгаа зүйл чинь салалт уу эсвэл эврэл ойлголцолуу гэдэгт л асуудал байна. Ийм тохиолдол байдаг хүний амьдрал юм хойно цаашид гархыг үгүйсгэхгүй чамд ч тохиолдох байх. Тэгээд өөрөөсөө асуу юу нь үнэ цэнэтэй юм гэж. Одооны хосууд шалтгаангүйгээр салдаг болж секс болохгүй, мөнгөгүй, араар тавилаа гэх ч юмуу дандаа шалтаг. салалт бол шалтгаантай нүүр тулхаас зайлсхийж зугтаж байгаа хулчгаруудын үйлдэл. бие биетэйгээ харьцах хэрэгтэй жинхнээсээ анх танилцаж байгаа хүмүүс шиг.
зочин · 2015/09/29
нэгэнт л чи харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа бол болохгүй гэж бодож байгаа зүйлээ зүйлээ өөрийгөө албадан болих хэрэгтэй байхаа чамайг тэгэх тусам эр хүн тэнэгтэхээрээ улам л буруу тийш яваад байдаг юмаа үр хүүхдээ хайрлаж байхад аяндаа болноо. наад нөхөрт чинь ажил дээр нь өөр холбогдох зүйл байгаа шүү дээ. өөрийгөө битгий зовоо тэгснээс улам өнгөлөг байж биеэ тат, хавсаагаад байвал танай хүн харьцуулаад л байх болно. наадах чинь зүгээр л цаг хугацааны асуудал чамайг гуйх цаг ирдэг юм
Зочин · 2015/09/28
Уучилна гэж л шийдсэн бол бүхнийг март, юу ч битгий шалга, харин ч эсрэгээрээ бүр тоохгүй орхи. Өөрийнхө дуртай юмыг хий, чамд ч амар, эсрэгээрээ нөхөр чинь ч улам чамруу татагдана. явахаа хүрвэл чамайг яаж ч шалгаж, хорьсон яваад л өгөхөөс хойш тэгэж эд эсээ үхүүлээд яахав.
Зочин · 2015/09/28
Хамгийн чухал нь эхнэр, хүүхэд. Нэгэнт эхнэр нь болсон бол өөрөө үнэхээр тэвчишгүй шулам л биш бол эрэгтэй хүн яасанч өөрийг чинь орхихгүй хэзээч. Гэхдээ явалддаж байгаа эмэгтэйчүүдээс хамгийн аюултаЙ нь ажлынх гэдийн байна лээ. Өөртөө сайн анхаар. Нөхрөө байнга хардаж зовоогүйгээр гэртээ байх боломжийг бүрдүүл. Өөрт нь цаг гаргахгүй байхаар нөгөө хүүхэн гомдолж гоншигноод нөхрийг чинь залхаах болно.
Зочин · 2015/09/28
явалдаж байгаа хүүхнүүд нь бас бодох хэрэгтэй. чиний явалдаад зугаацаад зугаалаад өнгөрсөн эр хүний ард үүрдийн шаналантай нэг хүн үлддэг гэдгийг, өдөр бүр шөнө бүр тэгээд чамайг зүхэж байгаа гээд бодоод үз дээ. яагаад ч чи олигтой амьдрахгүй муу үрийг тарьж байгаагаа ухаарч эхнэртэй эрээс холхон явж сурмаар юм даа
Зочин · 2015/09/28
Нэгэнт хууртсан сэтгэл хэзээ ч эргээд эдгэрдэггүй, тиймээс эмэгтэй хүн худлаа царайлаад тэвчээд л нэг юм гэр бүлээ авардаг. Цаг хугацаа бүдгэрүүлнэ гэдэгт найдаад л өдөр хоногийг өнгөрөөж байна даа. эрчүүд минь жаахан бодолтой баймаар юм. таны хэдхэн өдрийн зугаа, таны авсан таашаал, бас сайхан ч бай муухай ч бай тэр сээтэгнэл чинь эхнэрийн чинь насан туршийн зүрхний шарх болон үлдэж чамайг харах бүртээ шархирч байдаг шаналан болдог юм даа
erdene · 2015/09/27
Sain bna uu? Manaikh am bul 4uulee. Bid 2 khuukhedtei.
Bi companiin zakhiral, manai ger bul dutagdakh gachigdakh yumgui saikhan baidag. Getel ekhner maani tanai duu nar iim bna tiim bna geed kheruul udukh bolloo. Duu nar maani bidnees yu ch guidaggui, muruuruu amidarch bna. Bi yasan ni deer ve???
Зочин · 2015/09/27
Neg l yumiig battai xelie. Yuch bolj bsn er xund ger bul chuxal bdg. Yg ene ued ni bitgii tulx. Xaramsaad baraxgui yum boln
Зочин · 2015/09/27
одоо цагт завхай хуухнууд дарга болдог болсон шуу дээ. зайлуул. ур хуухдуудээ эцэгтэй осгохийг л боддоо. харин ариун цэвэрээ сайн сахих хэрэгтэй. цаадах нь хэдэн ч харьцагчтай юм билээ. нохорийнхоо араас их хооцолдож хэрэггуй. 2 хоорхон ихэр хуухдээ бодох байлгуй дээ. тур зуурынх байхаа.