Н.Энхбаярын хэрэг ба намын аюул
2015/10/03
Сонгууль ойртох тусам Төрийн ордонд үүрлэсэн нам гэх гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл хоорондын болоод дотоод дахь зөрчил сөргөлдөөнүүд улам даамжирч, зарим нь бүр бие биенээ хөнөөхдөө тулж байгаа бололтой. Өмнөх 7 хоногуудад гэхэд л “Дэд сайд Б.Тулга О.Баасанхүү гишүүнийг боож унагажээ” гэсэн мэдээлэл олны дунд шуугиан тарьж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгаалалт хүссэн тухай ч яригдаж, тэр ч байтугай тус гишүүний өөрийнх нь ярьсан “Би үхэхээс айдаггүй. Үхэл миний хувьд шагнал” гэсэн гарчигтай, чухам юуны төлөө яагаад үхэх болсон нь ойлгомжгүй ярилцлага хүртэл цацагдлаа.
Харин түүнийг ийм байдалд оруулаад байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр их л гэмгүй царайлан энд тэнд очиж өөрийгөө өрөвдүүлэх элдэв сурталчилгаа хийсээр...
Энэ мэт хэсэг бусаг мэдээллүүд нь “ирэх сонгуульд хэнийг сонгох вэ?” гэсэн эрэл, эргэлзээн дунд байгаа ард иргэдийн эргэлзээг тайлахад нэмэр биш харин ч нэрмээс болж мэдэх нь байна. Талцсан хэрүүл маргаан л өрнөж, улам ч будангуйрч гүйцлээ.
Жигнүүрийн нэг таваг нь доош дарахад нөгөө нь дээш өргөгддөг шиг нам гэдэг хулгайч нарын бүлэглэлүүд 25 жилийн турш Монголын улс төрийн дэнсэн дээр “дүүжин даажин” хийж тоглосоор байгаа энэ даажигналыг цааш үргэлжлүүлэх гэж оролдож байгаа өрнөл нь энэ.
Шулуухан хэлэхэд өнөөдөр улс орныг сүйрүүлсэн гутамшигт хэргүүдийнхээ хамтаар нэр нүүр нь шавартай хутгалдан эргэлтгүй уруудаж яваа АН, МАН-ын хажуугаар зөрж, гэм бурууг нь хамт үүрэлцэх ёстой МАХН гэгч эрээвэр хураавар этгээдүүдийн бүлэглэл олны эргэлзээн дундуур шургалан дээш гарч ирэхийг оролдож байна.
Тиймээс бүдэг бүрхэг хэрүүлийг биш, хэн нь хэн бэ гэдгийг бүрэн тодорхой таниулах мэдээлэл хэрэгтэй байгааг энд сануулан дурьдах нь илүүц биз ээ!
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг алах, алуулахад хүрсэн тухай дээрх мэдээллүүд хэвлэлд нийтлэгдэхээс өмнө “урт чихтэй” зарим нэгний ам дамжин яригдаж байснаар бол гадаадын эрхэмийг албаны журмаар өрөөндөө хүлээж аваад ярилцаж байх үед нь Б.Тулга гэх намынх нь нөхөр омогтой орж ирж Хууль зүйн байнгын хорооны хурал эхлэх болчихоод байхад чи юу гэж суугаад байгаа юм бэ, дарга чамайг бушуу хуралдаа ор гэж байна гэж тушаагаад гарсан ажээ.
Гадны хүмүүсийн дэргэд УИХ-ын гишүүнийг хэн ч биш нэг нөхөр орж ирээд загнахад жаахан эвгүйцэж, эмзэглэсэн ч биз, О.Баасанхүү уулзалтаа үргэлжлүүлж байтал удалгүй намын дарга Н.Энхбаяр нь ёстой л зарц нартаа уурсан хилэгнэсэн хамжлагын эзний дүртэй хаалга саван орж ирээд Чи юу гэж хуралдаа орохгүй суугаад байгаа юм бэ! Чиний ажил гэж юу байдаг юм бэ! гэх зэргээр дайрч доромжлон ажил хэргийн яриаг нь таслаж хөөн тараажээ. “Эзэндээ” хөөгдсөн О.Баасанхүү байнгын хорооны хуралд орохоор очсон ч хурал ирцгүй гэдгээр хийгдээгүй юм байна лээ. Уг нь Хууль зүйн байнгын хорооны тэр хурлаар Өршөөлийн хуулийн талаар хэлэлцэх байсан юмсанж.
Өөрөөр хэлбэл Байнгын хорооны хуралдаа орохоос хойргошлоо гэсэн хорсол зэвүүцлээр л гарч явах үед нь Дэд сайд Б.Тулга гэгч тэр этгээд биед нь халдаж алах талахдаа хүрч заналхийлснээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хамгаалалт гаргаж өгөхөд хүрсэн юм билээ.
Судлаач Д.Ганхуягийн бичсэнчлэн ““Нэг хүнийг тахин шүтэх донтой МАН-ын эсийн хуваагдал болсон МАХН-ын дарга”, “хажуудаа байгаа хэнд ч нар өөд үзүүлдэггүй, ... ямар ч систем бий болгосон тэр нь өөрт нь үйлчилж байхыг л шаарддаг” “дугаар хорооны иргэн” Н.Энхбаяр ийнхүү Төрийн ордон дотор УИХ-ын гишүүнийг дарамтлан айлгаж өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг өршөөлийн хууль гэгчээр баллуурдан арилгахыг шахаж шаарджээ.
Мэдээлэл тэр бүр авч чадаагүй олонхи иргэд Н.Энхбаярын өмнө өршөөгдсөн хэргийг дахин босгож ирээд энэ хүнийг оролдоод байна гэж ойлгоод байх шиг байгаа юм.
Гэтэл одоо өршөөлд хамруулах гэж улайраад байгаа гэмт хэрэг нь ганц хэрэг ч биш, бас олон нийтэд сэрэмжлүүлэг болгон мэдүүлүүштэй луйварчны арга мэхийн сонгодог жишээ төдийгүй эрх мэдэл албан тушаалыг бохир бизнес болгосон нам гэгч бүлэглэлүүдийн “нүцгэн” үнэн дүр төрх юм. Хамгийн гол нь Н.Энхбаяр гэгч энэ этгээд луйврын аргад мэргэшсэн, луйварчны авир араншин, шунал нь хэзээ ч арилахгүй нэгэн гэдэг нь энэхүү давтан үйлдлүүд, одоогийн гаргаж буй зан төрхөөс нь тодорхой харагдаж байгаа билээ.
Илэрсэн хэрэг болгоныг нь тэгээд өршөөгөөд байх уу?!
Хэрэг хэрхэн үйлдэгдсэнийг одоо сонирхоё!
“МАХН-ын дарга Н.Энхбаяр 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Империал Гоулд” ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцжээ. Авсан байраа өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусгажээ.”
1,5 саяаар тохиролцоод гэрээндээ 500,000 ам.доллар гэж тусгасныг харж байгаа биз. “Татварын хүндрэл байгаа учраас гэрээндээ 500,000 гээд биччихье” гэж...” молигодсон байгаа юм.
Тэгээд сүүлд нь “гэрээн дээр 500,000 гэж байгаа биз дээ. Гэрээнийхээ дагуу би төлсөн” гэж мэлзэж.
Хэрэв энэ гэрээний “хохирогч” нь гадаадын хүн, тэр тусмаа Хиллари Клинтоны хүргэн байгаагүй бол, Америкийн ямар нэг гомдол сануулгыг дуулгавартай биелүүлдэг Ерөнхийлөгч манайд байгаагүй бол, уг наймааг зуучилсан олон гэрч байгаагүй бол Н.Энхбаярын энэхүү залилангийн хэргийг хэн ч илчлэхгүй, “төгс хэрэгжих” байлаа.
Иргэд минь санаж ав. Хэрэв ямар нэг гэрээ хийх бол зөвхөн үнэн бодит тоо, тохиролцоогоо л бичиж бай. Эс тэгвэл сүүлд нь ингэж залилуулах нь байна шүү дээ!
Гэвч уг хэрэг зөвхөн энэ төдий биш ээ! Хэргийн талаархи мэдээлэлд дурьдсанаар бол “Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайд болгоод барилгын бизнестэй түүгээр 500 ам.мянган доллар төлүүлжээ.” Харж байгаа биз уг наймааны төлбөрийг Ц.Цолмон хийж, харин үл хөдлөх хөрөнгийг Н.Энхбаяр дүүгийнхээ нэр дээр өөрийн болгоод авчихсан ажээ.
Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын сайдын албыг Н.Энхбаяр 500.000 ам.доллараар Ц.Цолмонд “худалдсан” гэж үзэж болох нь. Мэдээж Ц.Цолмон тэр зардлаа сайдын эрх мэдэл албан тушаалаа ашиглан олж авах болно. Тэр нь ч батлагдаж, сая Франц улсад айлчлахдаа улсын төсвийн мөнгөөр эхнэрээ зугаацуулсан гэх мэт хэл ам дагуулж л явна.
Энэ бол манай төрд явагддаг, намуудын хийдэг, ашиг орлоготой том “бизнес”. Зөвхөн үүний л төлөө нам нэртэй бүлэглэлүүд бий болж, төрд гарах гэж улайрцгааж, “намын жагсаалт” гэх намын даргын “бизнесийн орон зайг” сонгуулийн хуулиар хуульчлан батлаад түүнийгээ хадгалан үлдэх гэж чармайцгааж байна. Монгол улсад, Монголын төрд гай тарьж буй Намын аюулын нэг нь энэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Н.Энхбаяр шахаж дарамталж байгаа нь намын жагсаалтад оруулсныхаа төлбөрийг нэхэж байгаа нэг хэлбэр нь юм.
Ер нь олон нийтдийн өмнө л хууль сахидаг ёс журамтай, мөс жудагтай хүмүүс болж жүжиглэдгээс биш намууд дотроо болоод бүлэг фракцууд дундаа бол хэн юу авахаа булаалдан, албан тушаалын наймаа, үнэ төлбөр, айлган сүрдүүлэх арга хэрэгсэл, улсын төсвөөс хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө яаж зувчуулж, хэрхэн хуваахаа хүртэл шулуухан ярилцаж тохиролцдог, хэн нь хэр хэмжээний авилга авсан, хэн яаж албан тушаал эрх мэдэл олж авсныг бүгдээрээ л мэдэж байдаг юм билээ л дээ. Ямар сайндаа л Өршөөлийн хуульд хориг тавьсан асуудлаас болж уурлаж бухимдсандаа
З.Баянсэлэнгэ гишүүн байнгын хорооны хурал дээр “Яривал ч ярина шүү!...” гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ гишүүний төлөө өгч магадгүй сонгогчдын саналын тоог хуваалгахын тулд Н.Энхбаярыг сүрдүүлж дарамтлан Н.Удвалын нэрийг дэвшүүлүүлсэн талаар ам алдаж байх вэ дээ. Зөвхөн энэ мэдээлэл гэхэд л сонгуулийн луйвар булхай хэрхэн хийгддэгийг, ард иргэдийн сонголт гэгч нь улс төрч гэх луйварчдын дэглэсэн жүжгийн өрнөлд ямар өрөвдөлтэй хууртаж байдгийг илэрхийлж байгаа төдийгүй Н.Энхбаяр хар аминыхаа эрх ашгийн төлөө хэнтэй ч хуйвалдаж юу ч хийж, улс эх орон, ард түмний хувь заяагаар яаж ч тоглож мэдэх хүн гэдгийг илчилж байгаа билээ.
Өнөөдөр ийм л этгээдүүд Монголын төрийг самууруулан дураараа туйлж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглон хууль, шударга ёс, өгөөмөр, ууч зөөлөн сэтгэл гэх мэтийг хольж хутган номлож, ард иргэдийг талцуулан хэрэлдүүлэх үйлдлээ идэвхижүүлэх боллоо. Бас тэднийг даган баясаж далдганагсад агуу улс төрч, жинхэнэ лидер, улс оронд ийм л удирдагч хэрэгтэй хэмээн муу ёр дуудах мэт улин исгэрцгээх ажээ.
Энэ бол нам дагаж амьдрах сэтгэлгээ нийгэмд газар авсны илэрхийлэл юм.
Увайгүй галзуурлыг улс төр гэж, засаршгүй гэмт хэрэгтнийг улс төрч гэж ойлгодог болтлоо эрүүл саруул ухаанаа алдчихлаа гэж үү, Монголчууд минь ээ ?!
О.Лхагвадорж
http://www.sonin.mn
Зочин · 2015/10/06
Mongoliin tor VS shorongiin xylgaich
эмээ · 2015/10/05
баасан хүү баянсэлэнгэ мэтийн нам дагаж намбаганасан боловсрол муутай улсуудыг болиулмаар юмаа тэгвэл энхбаяр хийчнээн далдаганаад яаж ч чадахгүй штээ хөөрхий их л муу хүн юм хүн муутай
Зочин · 2015/10/04
ЭНХБАЯР ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ДҮҮ ЭНХТУЯА, ТУСЛАХ ХУЯГ, УЛААНБААТАРЫН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА АСАН БИЛЭГТ НАРТ ӨГӨӨД ГАДААД ОРОНД НУУГААД ИНТЕРПОЛООР НЭГ ИХ УДААН ХАЙЛГААД БАЙЛГҮЙ ЗААГААД ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙГ АРИУН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ БАЙГАА ХЭРЭГ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ.ТЭГСЭН МӨРТЛӨӨ НЭГ ИХ АРИУН ЦАРАЙЛЖ ЖҮЖИГЛЭЭД ХУДЛАА ЯРИАД ЯВАХ ЮМ.МОНГОЛЧУУДЫГ АРЧААГҮЙ ТЭНЭГ УЛСУУД ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ЮМ БАЙХ ДАА. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/04
ЭНХБАЯР ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ДҮҮ ЭНХТУЯА, ТУСЛАХ ХУЯГ, УЛААНБААТАРЫН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА АСАН БИЛЭГТ НАРТ ӨГӨӨД ГАДААД ОРОНД НУУГААД ИНТЕРПОЛООР НЭГ ИХ УДААН ХАЙЛГААД БАЙЛГҮЙ ЗААГААД ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙГ АРИУН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ БАЙГАА ХЭРЭГ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ.ТЭГСЭН МӨРТЛӨӨ НЭГ ИХ АРИУН ЦАРАЙЛЖ ЖҮЖИГЛЭЭД ХУДЛАА ЯРИАД ЯВАХ ЮМ.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/04
enhbayr duu enhtuyagaa duud tegeed l hamt shalguulchih zob buruu ni garaad irne shuu dee gemt hun yu gedeg bilee
Зочин · 2015/10/04
Нэг их энхийн цагаан тагтаа болж жүжиглээд энд тэнд очиж хүмүүсийн тархийг угаагаад өөрийгөө өрөвдүүлөөд явахийн. Эрх мэдэл сандал ширээ суудлын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон нь хэнд ч ойлгомжтой байна.
ЗОЧИН · 2015/10/04
ЭНХБАЯРЫН ТУХАЙ БИЧЭЭД БАЙГАА ТЭНЭГҮҮД ТА НАР ӨӨРСДӨӨ ҮНЭГҮЙ СУРТАЛЧИЛГААГ НЬ ХИЙДЭГЭЭ МЭДЭХГҮЙ ЮМ ДАА.
zochin · 2015/10/03
Za odoo enhbayraar oroldohoo boliwol taarna hen n hen we gedegiig hvn bvhen tungaaj bga bh ter baishin yadag yum gazar nutag hvnii gart orj duuslaa shde
hun · 2015/10/03
shorond ni hii yah gj gargasan yum umhii gai
Зочин · 2015/10/03
1 юм ойлгосонгүй яаж яваад тэр одооны намын байр чинь Гадаад хүнд оччихсон юм бэ нөхдөө за тэр Баасанхүү энэ тэрийг бол мэдэхгүйл юм байна гэв гэнэт л гишүүн болсон
Зочин · 2015/10/03
Ene hun odoo bolimoor yumaaa
doogii · 2015/10/03
Яах гэж оршоосон юм байх газар нь байлгаж лбайхгуй жаахан юумтай байхаа
Зочин · 2015/10/03
ЭНХБАЯР ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ДҮҮ ЭНХТУЯА, ТУСЛАХ ХУЯГ, УЛААНБААТАРЫН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА АСАН БИЛЭГТ НАРТ ӨГӨӨД ГАДААД ОРОНД НУУГААД ИНТЕРПОЛООР НЭГ ИХ УДААН ХАЙЛГААД БАЙЛГҮЙ ЗААГААД ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙГ АРИУН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ БАЙГАА ХЭРЭГ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ.ТЭГСЭН МӨРТЛӨӨ ХУДЛАА НЭГ ИХ АРИУН ЦАРАЙЛЧИХ ЮМ.ШҮХ 88583399
elbegee · 2015/10/03
Butaagad shorondn hii enhbayrig
Зочин · 2015/10/03
enkhbayar ugaasaa hogiin novsh shuu dee.
Зочин · 2015/10/03
TV-9 ТЕЛЕВИЗИЙН ЭПИРИЙН САХИЛГА БАТ ХЭЗЭЭНЭЭСЭЭ ИЙМ АРЧААГҮЙ НОЛЬ ЯВСАН.ОДОО Ч ГЭСЭН САЙЖИРСАН ЮМ БАЙХГҮЙ ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛААД, ГЭМГҮЙ БУСДЫГ ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ ГАЗАР ДОР ОРТОЛ ХУДЛАА МУУЛААД БАЙЖ БАЙНА. ХЭЭЛ ХАХУУЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭХ Н.ЭНХБАЯРЫГАА ХЭЛМЭГДСЭН Л ГЭЖ БАЙГАА. ЭНХБАЯР НЬ ҮНЭХЭЭР ХЭЛМЭГДСЭН Л ЮМ БОЛ, ҮНЭХЭЭР ӨӨРӨӨ ЯРЬЖ БАЙГАА ШИГЭЭ ТИЙМ ШУДРАГА АРИУН ХҮН ЮМ БОЛ ИНТЕРПОЛООР ХАЙЛГААД ЭРҮҮЛЭЭД БАЙГАА ХАМ ХЭРЭГТЭН МОНГОЛДОО ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН ХУЛГАЙЧ ДҮҮ ЭНХТУЯА, У/Б ХОТЫН МАХН-ЫН ХОРООНЫ ДАРГА БАЙСАН НАЙЗ БИЛЭГТ, ТУСЛАХ БАЙСАН Б.ХУЯГ НАРЫГАА ДАГУУЛЖ ИРЭЭД ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ НОТЛООД, ЭХ ОРНЫХОО ЦЭНГЭГ АГААРААР АМЬСГАЛААД, ИРГЭНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭЭД САНАА АМАР ЯВЖ БАЙХ НЬ ЯАСАН ЮМ. ТЭГЭЖ Л ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛОХООР ЭНХБАЯРЫГ ХЭН АРИУН ГЭЖ ИТГЭХ ЮМ. МОНГОЛЧУУДЫГ ТИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГ ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ. TV-9 ИЙМ Л ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ӨӨГШҮҮЛЭН ДЭМЖЭЭД БУСАД ГЭМГҮЙ НЬ ГҮТГЭЭД ХИЙСЭН АЖЛЫГ НЬ ЗОРИУД ХАРЛУУЛААД БАЙЖ БАЙГАА ЭНЭ БҮХНИЙГ НЬ ЭПИРИЙН САХИ