Сүүлийн үед АСЕМ-д зориулж тус бүр нь 300000 еврогийн үнэ бүхий 50 ширхэг “Бэнц Майбах” автомашиныг Германаас захиалгаар оруулж ирсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ мэдээлэл худлаа, одоогийн байдлаар нэг ч автомашин Германаас захиалж, авчруулаагүй, зочдод үйлчлэх автомашины талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг АСЕМ-ийн хуралд бэлтгэх ажлын албаны хүн мэдээлжээ.

Харин Улаанбаатар хотын гаалийн газраас гааль дээр "Mercedes-Benz Maybach S600" маркийн хоёр автомашин буусан нь үнэн бөгөөд ямар компани оруулж ирснийг мэдэгдэх боломжгүй гэсэн байна.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn