Би одоо 26 настай, найз залуутайгаа үеэрхээд 10 жил болж байна. Гэхдээ одоо болтол бид 2 гэрлээгүй, хамт амьдардаггүй бас хүүхэдгүй. Учир нь найз залуугийн маань гэр бүлийнхэн эцэг, эх нь анхнаасаа зөвшөөрдөггүй байсан.

Одоо болтол зөвшөөрөхгүй байгаа. Энэ 10 жилийн хугацаанд гэрийнхэн нь уулзуулахгүй гэж надруу мессеж бичиж бас биечлэн загнаж, бас манайхантай хэрэлдэж үзсэн. Сүүлдээ найз залууг маань гадагшаа явуулчихсан. Найз залуу маань гэрийнхэнтэйгээ огт илэн далангуй ярилцдаггүй их хаалттай хүн. Уг нь бид 2 бие биедээ их хайртай, үнэнч. Гэвч гэрийнхэн нь тэр тусмаа ээж нь огт намайг Хүн гэж тоохгүй юм. Би 2 удаа л гэрт нь зочилсон. Ээж нь өөр өрөөндөө ороод суучихсаншүүдээ.

Эцэг эх нь зөвшөөрөхгүйгээс болж бид 2н дунд хэрүүл маргаан их гарч, надад шанатрах сэтгэл төрөх юм. Уг нь насны ханиа болгоё гэвч насаараа би зовж амьдрах юм шиг санагдаад байна, би одоо яавал дээр вэ? Тоглоом шоглоом хийлгүй үнэтэй зөвлөгөө өгнө үү.