"Амьдрах тасалбар", "Дурласны маргааш", "Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Доз плас энтертаймэнтийн бүтээл "Элэг нэгтэн" УСК үзэгчдэд зориулсан нээлтээ Хүннү Молл кино театрт хийлээ.

Тус киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажиллажээ. 

Гол дүрийн жүжигчин А.Мөнгөнзул "Өнөөдөр бид үзэгчдэд зориулсан нээлтээ хийж байна. Харин албан ёсны нээлт энэ сарын 7-нд болно. Учир нь Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн ажиллагаа манай киногоор эхлэх юм. Сүүлийн үед бидний нэг нэгнээ гэх нинжин сэтгэл, тэр дундаа хүний нутагт яваа нэгэндээ туслах сэтгэл багасаад байгаа юм уу гэсэн бодлоор энэхүү киногоо бүтээсэн. Тийм ч учраас кинондоо хүний нутагт яваа элэг нэгт монгол бүсгүйдээ сэтгэлээ дэвсэн туслаж байгаа эмэгтэйн талаар харуулдаг. Энэхүү уран бүтээлээ бид  урьд урьдынхаасаа илүү хийхсэн гэх сэтгэлээр бараг хоёр жил шахам хугацаанд хийж дууслаа" гэсэн юм.

Дашрамд дуулгахад, ДОЗ Плас-ын дараагийн уран бүтээлийнхээ зохиол дээр ажиллаж байгаа гэнэ. "Авлигач"  нэртэй киноныхоо 80 хувийг нь Монголдоо хийгээд 20 хувийг нь Хятад улсад хийхээр төвлөжээ.

О.Ариун