Монголын түүхийн хүрд эргэсээр. Ээрүүлийн шор шиг он жилүүдэд улстөрийн тоглолтууд улам нарийсч харин Монгол улсын эдийн засаг улам унаж байгаа нь нууц биш. Үнэндээ ГАНХСАН төр, ГУНХСАН эдийн засаг, ГУНДСАН ард иргэд өнөөгийн нийгмйин үнэн төрх. 

Ардчилсан нийгэм гарснаас хойш Монгол орон хөгжил дэвшил гарсан уу. Гарсан лдаа, ГЭХДЭЭ... гэх хүмүүсийн ам цаанаа л ёозгүй байгаа учир юу вэ. Энэхүү асуултад хариуулах зориг зүрхтэн улстөр гэх айлд өнөөдөр байгаа болов уу. Эсвэл бүгд л идэж уусан болохоор БҮЛХ ЗАЛГИСАН мэт дуугүй амьдрахаас өөр аргагүй болсон АВИЛГАЛД ИДҮҮЛСЭН УЛСТӨР ҮҮ. Асуулт бүрийн ард гурван цэгээс өөр хариултгүй ийм л дүлий нийгэм өнөөдөр хүн ардыг минь чимээгүйхэн хүлж багласаар...

Ардчилсан хувьсгал гарснаас хойш түүхэн үечлэл хийж үзэе. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үе: Монгол орон их өлсгөлөнд нэрвэгдэж ард иргэд ганзагын наймаагаар гол зогоож. улстөр хэмээх их айлыг босгох гэсэн он жилүүд байлаа. 

Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн үе:Монгол орны хувьд их хувьчлал явагдаж завшилт, улсын өмчийг шамшигдуулах эрэн үе эхэлсэн. үнэндээ энэ үе АН анх удаа төрийн эрхийг гартаа атгасан /1996-2000/ улстөр болж тоглох гэсэн хэдэн шаливхан банди нарын наадам болж ЭДИЙН ЗАСАГ доод цэгтээ хүртэл унаж ард түмэн модоо барих дөхсөн улстөрийн үе байлаа. 

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үе: Унасан эдийн засаг, гундсан иргэдээ хөл дээр нь босгож ажил хөдөлмөртэй болгох ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, Эдийн засгийн өсөлтийн жилүүд. Үнэндээ энэ үед МАН-ынхан төрийн гурван өндөрлөгийг эзэлж ОХУ-ын их өр гэгчийг дарах ажил ханцуй шамлан орсон түүндээ ч хүрч өрнөөс гарсан хэмээн сүр дуулиатайгаар ард түмэндээ зарлаж байсан сайхан үе.

Харин дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үе: Энэ үе нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ, Авилгалгүй цэвэр улстөр байх болно /2012-2015 АН эрх барьсан/ хэмээн тунхагласаар гарч ирсэн ч үнэндээ АМ, АЖИЛ ХОЁР НЬ ЗӨРСӨН ОН ЖИЛҮҮД. 

АН эрх барьсан 2012 он. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүгд Ардчилсан хүчнээс төрөн гарсан лидерүүд. Гэвч өөр хоорондоо улстөрийн тоглолтоо хийж эгээтэй л шуудайд хийсэн үхрийн эвэр лугаа аашилж Сэргэж байсан эдийн засаг, Засаг төрдөө итгэж байсан иргэдийнхээ итгэл найдвар дээр ВАЛЬС эргэчихлээ. Одоо хэндээ итгэх вэ. 

Мөн 1996-2000 оны АН-ын хэдэнтээ огцорсон Засгийн газрын араас нэхэх тогтворгүй ЗАСГИЙН ГАЗРЫГ бий болголоо. Н.Алтанхуягийн Шиэнэчлэийн засгийн газрыг унагах ажлыг үнэндээ дотроосоо идсэн улстөрийн хор нь унагаж ШИЙДЛИЙН гэх нэртэй сүржин засгийн газрыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр удирдуулан гаргасан. Гэтэл одоо өнөөд ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР нь таалагдахаа больсон уу улстөрийн тогоон доторх амьдрал, Намрын чуулганы синдром бүгд давхцаж унагах эс унагахын талаар яригдаж эхэллээ. 

Ийнхүү унаж боссон эдийн засгийн нөлөөгөөр тогтворгүй улстөртэй Монгол Улс цаашид яаж амь зогоох бол. Удахгүй УЛСТӨРЧДИЙН хувьд чухал үе болох 2016 оны УИХ-ын гишүүдийн сонгууль болохтой холбоотойгоор унасан эдийн засгаа сэргээх гэсэн өрөвдөлтэй арга болох иргэдийнхээ халаас руу өнгийсөн ШИЙДЛИЙН биш ХУЛГАЙЧ ЗАСГИЙН ГАЗРЫН дараагийн алхам юу бол. 

 

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ