Сүүлийн үед олон нийт Шилэн дансы ашиг тусыг мэдэрч, төр захиргааны байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн хаа хамаагүй үрэн таран хийдгийг харах болсон.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэ ажлаар нэлээд олон байгууллагууд булхай нь илэрч байгаа. Үүний нэг жишээ бол Хөгжлийн банкны зөвхөн мэдээллийн салбарт л гэхэд багагүй олон сая төгрөг зарцууладаг болохыг харуулж байна. Тус байгууллага олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд жиргээчдийг ихээхэн ашигладаг бололтой.

Учир нь Шилдэг нийтлэгчдийн клубт гэхэд үйл ажиллагааны төлбөрт 24 сая орчим төгрөгийг өнгөрсөн хоёрдугаар сард өгсөн байх юм. Харин энэ клубт ямар хүмүүс байдгийг онлайн ертөнцийнхөн сайн мэдэх байх. Тиймээс эдгээр жиргээчид Хөгжлийн банкны үнэн зөв мэдээллийг сайн хүргэсэн болов уу