Өнгөрөн шөнө буюу аравдугаар сарын 10-наас аравдугаар сарын 11-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Сандэй плаза" төвийн нэгдүгээр давхараас гал гарч байгаа талаар ОБЕГ-т дуудлага ирсэн байна.

Энэ дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож галыг бүрэн унтраасан гэх мэдээллийг тус газраас өглөө. Одоогоор галын шалтгааныг тогтоох ажиллагаа явагдаж байгаа аж. Гал тус барилгын цахилгаан барааны тасагт гарсан бөгөөд одоогоор тус газрын түр хугацаагаар хамгаалалтад авчээ.