Хэдхэн хоногийн өмнө Нийслэлээс холгүй 61-ын гарамын урд байрлах Арабуудын отог байдаг аж. Тэнд байрлах Араб улсын иргэдийн барьсан 61-н идлэг шонхорын хэрэг олон нийтэд хүрч зарим нэгний дургүйцлийг ихээр хөдөлгөөд байгаа.

Үндэсний бахархалт шувуу хэмээн өргөмжилж их баяр, ёслолыг хүртэл хийгээд амжсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны сайд Д.Бат-Эрдэнэ нараас асуумаар...

Гэтэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар НМХГ-ын Улсын ахлах байцаагч Д.Батзоригтын мэдээлснээр тус газар 61 шонхор байгаагийн 35-ыг нь Катар улсын батлан хамгаалахын сайдад бэлэглэлийн журмаар зөвшөөрөл олгосон гэх юм. Түүнчлэн тус бэлэглэлийн журмаар олгосон ИДЛЭГ ШОНХОР-ын тав нь хил гардаг жамаараа цөллөгт явчихсан ажээ. Тэгэхээр үлдэж байгаа 31 шонхор хууль бус баригдсан байж магадгүй тул холбогдох байгууллагуудад мэдэгдсэн хэрвээ хууль бус бол буцаан байгальд тавина гэж мэдэгдлээ. Гэтэл бас зарим эх сурвалжууд Батлан хамгаалах яамны сайд Д.Бат-Эрдэнийг тус 61 шонхорын зөвшөөрөлийг олгосон гэж байгаач сайд маань энэ тал дээр үгүйсгэсэн хариулт өгсөн байна.

ГЭТЭЛ Идлэг шонхор үнэхээр Манай бахархалт шувуу мөн үү. Эсвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээлжит нэг шоуны нэг нь байсан уу. Хэрвээ бахархалт шувуу мөн бол гадны хөрөнгөтөн улсуудад зүгээр л бэлэглэх журмаар эх нутгаас ЦӨЛЛӨГТ ЯВУУЛААД байж болох уу. Асуултууд ар араасаа хөвөрсөөр... Чухам энэ асуултад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэрхэн хариулах бол.

Үүнээс гадна бидний Арабуудын отог хэмээн ярьж байгаа жижигхэн сууринг КАТАР УЛСЫН ЦЭРГИЙН ШТАБ гэх яриа ч гараад амжлаа. Тэгвэл манай улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ гадны орны цэргийн штабыг байрлуулдаг болсон гэж үү. Хууль дүрмээ үл хүндэтгэх улстөрийнхөн болоод батлан хамгаалах яамныхан хэрхэн хариулт өгөх юм бол. Нутаг дэвсгэр бүрэн байж улстөр маань ганхашгүй бат байна гэдгийг өвөг дээдэс маань захисаар, сургасаар ирсэн гэдгийг мартаагүй л байлтай.

61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү
61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү
61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү
61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү
61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү


Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ