Хөгжлийн банкийг тойрсон асуудлууд олны анхаарлыг татаж эхлээд байна. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны vйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийг өнгөрсөн нэгдvгээр сард байгуулсан. Тэд Банкны тухай хууль, Хөгжлийн банкны санхvvжилтээр хэрэгжиж байгаа төслvvдийн vр дvн, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгах vvрэгтэй.

Ерөнхий Аудитор А.Зангад энэ сарын 06-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараах ярилцлагыг өгч байсан юм. Тэрбээр “Засгийн газраас гаргасан vнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхvvжилтээр хэрэгжсэн төслийн vр дvн” гэсэн сэдвийн хvрээнд аудитын ажил хийж vнэлэлт дvгнэлт өгсөн.

Манай тайлан www.parliament.mn сайтад бvрэн эхээрээ тавигдсан байгаа. Гадуур хэвлэлээр яваад байгаа шиг тийм тоо баримтууд манай тайланд байхгvй. Зөрчил дутагдал байлгvй л яахав. Гэхдээ энэ зөрчил гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Зөрчил гэхээр л манайхан хэн нэг нь нэг их мөнгө хөрөнгө аваад идчихсэн юм шиг шуугидаг” гэж өгч байсан юм.

Гэхдээ тус аудитын газраас орсон шалгалтын зарим нэг зөрчлийн баримт нь олон нийтэд тодорхойгvй ойлгомжгvй байгаа юм. Хөгжлийн банкны албан ёсных нь вэб сайтад мэдээлснээр 150 орчим тэрбум төгрөгийн векселийг Монголбанк руу өнгөрсөн зургадугаар сард шилжvvлсэн гэх баримт зургаар харагдаж байна. Тэгэхээр Хөгжлийн банкнаас 150 орчим тэрбум төгрөгийн векселийг Монголбанк руу яагаад шилжvvлсэн бэ?. Энэ асуудлыг Монголбанк, Хөгжлийн банк хоёрын удирдлагууд олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй байх аа.

Мөн дараагийн нэг баримт бол Хөгжлийн банкнаас 41.4 тэрбум төгрөгийн vнэ бvхий Засгийн газрын vнэт цаасыг Монголбанк руу шилжvvлэв гэсэн тайлбарыг бас өөрсдийн вэб сайтдаа тавьжээ.

Хэрвээ уншигчид санаж байгаа бол 2014 оны аравдугаар сарын 20-ны УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар “Засгийн газар vнэт цаас гаргаж, арилжааны банкинд 20 гаруй хувийн хvv амлаж мөнгө татаж байгаа. Одоо банкууд мөнгөгvй болсон учраас Засгийн газрын vнэт цаасыг худалдаж авахаа больсон.

Тиймээс Хөгжлийн банк Засгийн газрын алдагдлыг санхvvжvvлэхийн тулд vнэт цаас худалдаж авсан гэх мэдээлэл бий. Бид vvнийг vнэн бодит эсэхийг мэдмээр байна. Энэ мэдээллийг гишvvд хэрхэн олж авах вэ.

Сайд нар айгаад нууж байна” хэмээн зарлаж гишvvдийн “нvдийг орой дээр нь гаргаж” байсан. Тэгвэл энэ асуудлыг маргааш нь буюу 21-ний УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга З.Энхболд болон Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар дараах байдлаар ярьж байсан юм.

Н.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын vнэт цаасанд байршуулсан байгаа” гэж мэдэгдсэн. Vvнийг сонссон УИХ-ын дарга З.Энхболд ихэд эгдvvцэж “Хөгжлийн банкинд тийм эрх байгаа бил vv. Зvй зохистой гэдэг нь бонд ав гэсэн vг биш. Чи өөрийгөө банк удирдаж байгаа гэж бодсон юм уу. Танай байгууллага банк биш учир чамд тийм эрх байхгvй. Юугаа ч ойлгоогvй нөхөр тууж явна” гэж шvvмжилж байсан.

Мөн УИХ-ын бусад гишvvд ч “Чингис” бондын мөнгөөр Засгийн газрын vнэт цаас авчихаж. Ингэж болохгvй, хууль зөрчсөн vйлдэл хэмээн ширvvхэн маргаан өрнvvлсэн. Vvний дагуу одоо ч гэсэн тус банкинд нарийн шалгалт оруулах хэрэгтэй гэсэн байр суурийг УИХ-ын гишvvд илэрхийлсээр байгаа.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зvйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгvйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байгаа гэж vзсэн юм.

Хуулиараа ч бондын мөнгөөр Засгийн газрын vнэт цаасанд зарцуулж болохгvй гээд заагаад өгчихсөн байдаг аж. Гэтэл дээр өгvvлсэн баримтаас vзэхэд Хөгжлийн банкинд Засгийн газрын vнэт цаас байна гэж vзэж болохоор юм. Уг нь Хөгжлийн банкинд зөвхөн бондын мөнгө л байх ёстой. Гэхдээ өөрсдийнх нь багагvй хэмээний мөнгө байхыг vгvйсгэхгvй ч Хөгжлийн банк нь арилжааны банк шиг өдөр тутмын vйл ажиллагаа явуулдаггvй гэдгийг З.Энхболд дарга гэрчилсэн хэрэг. Юутай ч ийм нэгэн ноцтой асуудал өдгөө тус банкинд vvссэн байна.

Тvvнчлэн Хөгжлийн банкныхан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт банкны вэб сайтад тодорхой нэр устайгаа байгаа гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан.

Тэгвэл манай сонин болон улс төрийн зарим нам, ард иргэдийн тодруулахыг хvсч буй ганц зvйл нь бондын зарцуулалтын мөнгөнөөс УИХ, Засгийн газрын гишvvдээс хэн, хэн ямар зориулалтаар хэчнээн тэрбумыг хэзээ, ямар төсөл хэрэгжvvлэхээр авсан бэ гэдгийг тодруулах хэрэгтэй болоод байгаа юм.

Бондын мөнгөнөөс аж ахуйн нэгжvvдийн авсан зээлийн тухай тайлан байгаагаас Засгийн газраас арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 30 тэрбум иений “Самурай” бондын vлдэгдэл одоо хэд болсон, яг ямар ажилд хэдий хэмжээгээр зарцуулсан, аж ахуйн нэгжvvдийн авсан хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт ямар байгаа зэрэг мэдээлэл нь олон нийтэд ил болоогvй ээ.

Энэ удаад бид Хөгжлийн банкнаас Монголбанк руу шилжvvлсэн 150 орчим тэрбум төгрөг, Засгийн газрын vнэт цаасыг Монгол банк руу шилжvvлсэн гэх баримтад хариу авах зорилгоор энэхvv мэдээллийг гаргалаа.

Vргэлжлэл бий…

Эх сурвалж: