Чингисийн талбайд бичиг барин зогсвол торгоно
2015/10/16
Өчигдөр энэ үл таних залуу ийнхүү зогсоод өдөртөө багтааж баривчлагдаад, шүүх хурлаар орж таслагдаад, ял шийтгэл авсан тухай яриа олон нийтийн сүлжээ сайтаар таржээ
Энэ үйлдэл нь тийм ч олон хүнд таалагдсангүй гэнэ. "Энэ одоо 1990 онд одоогийн Ерөнхийлөгч тэргүүтэй эрх барьж байгаа "АРДЧИЛСАН" намынханы тэмцэж байсан нөгөө үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх мөн үү, биш үү? Бид хөмөрсөн тогоон дотроо айл гэр болж тоглож өөд уруугүй хэрэлдэж, уралцсаар байтал бидний нөгөө хүнлэг, ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл маань амь тавьчихсан байна та минь ээ!" хэмээн зарим нэгэн хүн энэ үйл явцийг илтгэд буруушаасан байна.
Үйл явцийг товч дурдвал иргэн М өчигдөр буюу 10 дугаар сарын 15-нд Чингисийн талбайд өөрийн санаа бодлоо илэрхийлсэн үг бүхий цаас барин зогссоноор хэрэг явдал эхэлжээ. Тэрээр УИХ-ын чуулганаар "Өршөөлийн хууль"-г ил тодоор хэлэлцэхийг шаардсан утга бүхий цаас барин зогссон нь жагсаал, цуглаан зохион байгуулах тогтоомж зөрчсөн үйлдэл болж, Сүхбаатар дүүргийн цагдаа нарт баригдан түүнчлэн шүүхээд энэ хэргийг шийдэн шийтгэл ногдуулжээ.
Харин шүүхээс маш хурданаар ийм арга хэмжээ авч хэргийг шийдсэн болон Иргэдийн үгээ хэлэх эрхийг боож хааж байна хэмээн иргэд ихээр бухимдаж байгаа бололтой.
Зочин · 2015/10/17
turiin nuuts bish hulgaichuudiin nuuts
Зочин · 2015/10/16
Xiod Solongos uu Ardchilal xugjsin.Mongol ulsuu Bi xaana amdarj bn be
Зочин · 2015/10/16
Xoid Solongos uu Ardchilsan.Mongol uu Bi xaana amdatch bnaa
Зочин · 2015/10/16
Bidnii Ardcholsan.MongolchuudXoud solongosiin irgrn.bolobooo !"
Зочин · 2015/10/16
eoox bid xoid solongosiin irgen bolje
Зочин · 2015/10/16
erh chuluu avsand orvoo.